Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулах тов гаргаад байна.
Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах аж.
Энэ сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх юм.
Сэтгэгдэл (6)