УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах хуваарьтай. Хуваарь ёсоор бүлгүүд 10.00 цагт хуралдах байсан ч МАН-ын бүлэг хурлаа 13.00 цагт зарлажээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнд дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэгт орж байгаа учраас хуралдахгүй юм байна.
Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах аж