МАН-ын бүлгийн хуралдаан 14:00 цагт эхэллээ. Хуралдаанаар гаалийн тариф, гаалийн татварын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсох аж.
Мөн дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар салбарын сайд нартай бүлгийн гишүүд зөвлөлдөх юм байна.
УИХ дах МАН-ын бүлгийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцож байна.