Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж, хэргийг одоо хүртэл хууль хяналтын байгууллага шалгасаар байна.
Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Харин хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа талаар УЕПГ-аас мэдээлж байсан юм.
Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Тодруулбал, УИХ-ийн гишүүн асан С.Зоригийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжсэнээр шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргадаг. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болдог. Юутай ч С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов ирэх арванхоёрдугаар сүүлээр товлогдох нь.
Сэтгэгдэл (2)