Өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн захиралыг хэзээ томилох талаар асуув.
Тэрбээр " "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлыг хэзээ томилох вэ. Ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл "Эрдэнэт"-ийн одоогийн захирал ажлаа хийнэ гэсэн мэдээлэл байна. Шинэ захирал томилогдох уу, томилох бол хэзээ томилох вэ”" гэсэн түүний асуулгад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тодорхойгүй байна гэсэн хариулт өглөө. Тодруулбал, ""Эрдэнэт" үйлдвэрийн захиралаар томилох хүн тодорхой болмогц ТУЗ хуралдана" гэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.