Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хуралдаанд Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох ажлыг зохион байгуулсан талаар болон Эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх талаар авсан арга хэмжээний талаарх мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ЗГ-ын гишүүдэд өгнө.