Өнөөдөр 15:00 цагт болох АН-ын ҮЗХ-аар олон асуудал хэлэлцэхийн нэг нь тус намын даргын шинэчлэлийн асуудал олны анхааралд өртөөд байгаа юм. Мөн хурлаар Үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг хэлэлцэх талаар яригдаад буй.
Энэхүү дүрмийн шинэчлэлийг Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөнөөс эхлээд олон улс төрчид гээд бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, мэргэжлийн судлаачдын хүрээнд боловсруулах ёстой гэсэн санал гаргаж байсан юм.
Дүрмийн шинэлчлэлийн төсөлд тусгаснаар АН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд тусгагдсан байна. Иймд АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
Зөвлөл болох З.Энхболд, Н.Батбаяр нарын тэргүүтэй гишүүд уг төслийг бэлтгэсэн байна. Энэхүү төсөлд тусгагдаж буйгаар АН-ын даргаар намын анхан шатны байгууллагуудын бүх гишүүдийн гуравны нэгнээс доошгүй санал авсан хүнийг 4 жилийн хугацаатай сонгохоор болсон байна.
Сэтгэгдэл (3)