Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 15.00 цагт Төрийн ордны их танхимд зарлагдсан ч хараахан эхлээгүй байна. Одоогийн байдлаар тус танхимд нийт 10 гишүүн ирээд байна.
Тус хурлаар намын дүрмийн шинэчлэл болон орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэхээс гадна Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж кноп дарсан 15 гишүүндээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж. Мөн намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа юм.