АН-ын ҮЗХ-ны хурал төрийн ордонд эхэлж байна. Хурлаар олон асуудлыг хэлэлцэх байсан ч хоёр асуудлыг хэлэлцээд тарах бололтой.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хуралд АН-ын лидерүүд оролцохгүй нь тодорхой болж, олны анхааралд байсан намын даргын асуудлыг хэлэлцэхээргүй болжээ.
Учир нь АН-ын дарга асан З.Энхболд БНСУ-д ажилтай яваа бол С.Баярцогт улс төрөөс завсарлага авч АНУ-д суралцаж байгаа аж.
Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга нар ҮЗХ-ны хуралд суух боломжгүй гэдгээ хэлсэн байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд гадаадад ажилтай яваа учир хуралд оролцох боломжгүй болжээ.
Ийнхүү удтал хүлээсэн АН-ын ҮЗХ-аар арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцээд болох талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Мөн Өнөөдрийн хуралдаанаар намын даргын асуудлыг хэлэлцэхгүй гэнэ.