Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал 70 хувийн ирцтэй эхэллээ. Энэ удаагийн хурлыг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд иржээ. Хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.