Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэг улсаас авах 1.0 тэрбум ам.долларын зээлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцэв

2016-11-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхжиж, стратегийн түншлэлийн зарчмаар хөгжиж байна. Хоёр орны олон салбарыг хамарсан хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлдэг.

 

Манай хоёр орны парламент болон парламентын Тамгын газрын хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Манай парламентын Тамгын газрын ажилтнууд Энэтхэгийн парламентад очиж туршлага судлахын зэрэгцээ суралцаж байгаад талархалтай байна. Баримт бичигт тусгалаа олсон ажил, арга хэмжээг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэв.

 

Тэрбээр “Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурьтай. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон.

 

Тэр үеэр хэлэлцэн тохирсон ажил арга хэмжээнүүдийг, тухайлбал Энэтхэгийн талын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөөж, үр дүнтэй томоохон төслүүдэд ашиглах нь чухал” хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн батлан хамгаалах, соёл, боловсролын уламжлалт харилцаа, банк санхүү, иргэний нисэхийн салбарын шинэхэн харилцааг үр дүнтэй хөгжүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Суреш Бабу энэ онд явагдсан УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргээд “Энэ нь төр засгийн болон эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлд нэн чухал юм” хэмээн онцоллоо. Тэрбээр:

 

- Манай хоёр орны харилцаа олон талт харилцаанаас стратегийн түвшинд хүртэл хөгжиж байна. Манай Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэдэгтэй Тантай санал нэг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажаны хийсэн айлчлалын үеэр парламент хоорондын болон парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн, гарын үсэг зурсан. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон зүйлүүд хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт найдаж байна гэв.

 

Ноён Суреш Бабу Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр тохирсон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ойрын үед ашиглаж эхлэх, Улаанбаатар-Делигийн хооронд агаарын шинэ шугам нээж, хамтарсан нислэг үйлдэх, Улаанбаатарт байгуулагдах Энэтхэг-Монголын найрамдлын нэрэмжит сургуулийг барих, Мэдээллийн технологийн төвийг ашиглалтад оруулах зэрэг асуудалд УИХ-ын даргыг анхаарлаа хандуулахыг хүслээ.

 

Тэрбээр Энэтхэгт Монголын төрийн албаны 200 орчим албан хаагчийг сургахаар Н.Модигийн айлчлалын үеэр мөн тохирсон. Одоогоор 100 орчим хүн хамрагдаад байна. Гуравдугаар сард манай төсвийн жил дуусахаас өмнө энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй байна гэв.

 

УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайдын санал бодлыг бүрэн хуваалцаж байгаагаа илэрхийлээд УИХ-ын зүгээс болон хувиасаа нэгэнт хэлэлцэн тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    4 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    6 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    9 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    1 цаг 29 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    2 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    2 цаг 48 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    4 цаг 2 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    4 цаг 6 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    4 цаг 12 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    4 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    4 цаг 24 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    4 цаг 26 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    4 цаг 32 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    5 цаг 34 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК