АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ хурлаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед МАН-ын төлөө кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байсан.
Тэгвэл тус бүлгийн гишүүд уг асуудалд хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ.
Энэ талаар Л.Эрхэмбаяр гишүүн " Энэ удаа арванхоёрдугаар сарын 6-нд болох хурлыг зохион байгуулах намын их ажлын хэсгийг томилно. Их хурлаараа намын үндсэн дүрмийг шинэчлэн батална. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай холбоо бариагүй байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай гишүүд бий. Өмнөх хурлаар энэ асуудлыг хэлэлцэх нь эсэхийг шийдээд гишүүдийн олонх нь үүнийг шаардлагагүй үзсэн. Энэ шийдвэрийг ҮЗХ-ын хуралд оруулна" гэлээ.