Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намын даргын төлөөх сунгаа их хурлын дараа эхэлнэ

2016-11-18
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хурлын 48 дугаар хуралдаан Төрийн ордонд өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ҮЗХ-ыг удирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар нар зарим мэдээллийг тодруулж өгөв.

ҮЗХ-ны хурлаар АН-ын 6 дугаар Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлалын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж хариуцан ажиллахаар болжээ. Шинэчлэлийн хөдөлгөөний төлөөллийг ч ажлын хэсэгт багтаасан байна. Тэдний төлөөлөл болон АН-ын анхдагчид, партизануудыг ҮЗХ-ны хуралдаанд ажиглагчаар оролцуулсан аж.

 

-АН-ын дүрмэнд ямар зүйл заалтуудыг өөрчлөхөөр ярьж байгаа вэ?

 

Ш.Түвдэндорж: -АН-ын одоо мөрдөж буй дүрэм бол сайн. Амьдралаар шалгагдаад нэмж оруулах заалтууд, хариуцлага, дүрмийн холбоосууд зэрэг дутуу зүйл байсан. Удирдах байгууллагад жирийн иргэд, гишүүдийг илүү олноор оруулах, үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж байна. Удирдлагуудыг сонгохдоо нийт гишүүдийн сунгаагаар сонгож байхаар болсон. 2011 оноос хойш ҮЗХ-нд ротаци хийгээгүй, дүрмээс хассан байсныг сэргээж оруулна. Намын удирдлагыг сонгох нь хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь намын дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлал юм. АН юунд зорих, ямар зорилго чиглэлтэй ажиллах үзэл баримтлалыг ард түмэнд ойлгомжтой болгохоор Их хурлаар дүрмийн өөрчлөлтийг батлана. Зохион байгуулалтаас ч илүү эв нэгдлийг эрхэмлэдэг Ардчилсан нам болох өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа.

 

-Их хурал болтол АН-ыг хэн удирдах вэ. З.Энхболд ҮЗХ-ны хуралд яагаад оролцоогүй вэ?

 

Ш.Түвдэндорж: -Дарга удирдлага бол хоёрдугаар асуудал. Юуны өмнө намаа шинэчлэх, дүрэм журмаа олон түмэнд, жирийн гишүүддээ ойлгомжтой болгохоор бид хоёр ч том ажлын хэсэг байгуулсан. Намын дарга Энхболдын эхнэр мэс засалд орж, Солонгост эмчлүүлэхэд нь сахиж байгаа тул хуралд оролцох боломжгүй болсон юм. Намын одоогийн үйлчилж буй дүрмээр дарга өөрөө өргөдлөө өгөх, төрийн албан тушаал хавсран хаших тохиолдолд ажлаа өгдөг. Намын дарга ажлаа өгөх хүсэлтээ ҮЗХ-д гаргадаг. ҮЗХ түүнийг нь хэлэлцээд шийдвэл чөлөөгддөг дүрэмтэй. Харин нэгэнт Их хурлаараа намын удирдлагыг сунгаагаар сонгох дүрмийн өөрчлөлт хийх учраас түр дарга гэж байлгаад яахав гэж ярилцлаа. Намын даргын сунгаа болж, сонгогдтол одоогийн дарга З.Энхболдын хүсэлтийг авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул үргэлжлүүлэн ажиллана.

 

-АН дүрмээ биелүүл­дэггүй гишүүддээ хариуц­лага тооцох асуудал ярь­сан уу. Засгийн газраа огцруулсан бол хөөх тухай асуудал хөндсөнийг ҮЗХ-ны гишүүд хэрхэхээр болов?

 

Ш.Түвдэндорж: -Хариуцлагын асуудалд анхаарал хандуулах нь илүүтэй байна. Одоогийн дүрэм маань сайн боловч хариуцлага тооцох асуудалд нэлээд шат дамжлага дамждаг заалттай юм. Тухайн гишүүн алдаа оноо, гаргасан бол таарч тохирсон хариуцлага, шагнал урамшууллыг нь шууд олгох байдлаар дүрмэнд оруулна. Хариуцлага оногдуулдаг бүтцийн байгууллага нь хариуцлагаа тооцож чадахгүй бол тэд өөрсдөө огцордог байхаар зохицуулна. Хэн нэгэн объектив, субъектив зүйлээс хамаарахгүйгээр хариуцлагаа цаг тухайд нь тооцдог болно гэсэн үг юм.

 

Б.Гарамгайбаатар: Мэ­дээл­­лийг зөв хүргээсэй гэж бид хүсч байна. АН-ын дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ард иргэдийн зүгээс, намын гишүүдийн хэлдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүрмийн зарим заалтуудыг авч хаясан, хэрэгжүүлэхгүй байсантай холбоотой шүүмжлэл их гардаг. Тиймээс тал талаасаа оролцоод олон хүн дүрмийн өөрчлөлтөд ажилласан. Дүрмийн өөрчлөлтийн төслийг ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцсэн. Одоогийн дүрмийн үндсэн суурь дээр нэмж ямар өөрчлөлт оруулахыг бид ярилцаж байна. Хэрэгжээгүй заалтуудыг хэрэгжүүлдэг болох, ротацийг байхгүй болгосныг нэмэх, өнөөдрийн цаг үетэй нийцүүлж дүрмийн өөрчлөлтүүд оруулсан. Их хурлаар хэлэлцүүлэхээс өмнө ажлын хэсэг саналуудыг нэгтгэж дүрмийн төслийг бэлэн болгохоор байгуулагдсан гэсэн үг. Шинэ дүрэм батлагдаж байгаа учраас намын удирдлагууд, бүтэц бүгд өөрчлөгдөнө. Хариуцлага тооцох асуудал шинэ дүрмийн хүрээнд зохицуулагдана. Сунгаагаар даргаа сонгох асуудлыг ҮЗХ-ны гишүүд болон жирийн гишүүд дэмжигчид маш их дэмжиж байгаа. Ямар ч асуудал үүссэн хүлээж авахад гишүүд бэлэн болсон учраас бид арванхоёрдугаар сарын 6-наас хойш удирдлагуудыг сонгох сунгаа явуулна. Тэгээд Цагаан сарын өмнө намын даргаа сонгоно. ҮЗХ-нд зөрчилдөөн бол гарч байдаг. Гишүүд санал бодлоо хэлсэн. Тэгэхдээ АН-ын дүрмээр олонхийн шийдвэрээ дагаж асуудлаа шийдсэн.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (202.9.42.239)
    НАМЫН ДАРГАД САНААРХААД БАЙВАЛ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГ ЧИНЬ АТГ ШАЛГАНА , ШОРОНД ХИЙНЭ
    2016 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    25 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    1 цаг 18 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    1 цаг 44 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    2 цаг 58 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    3 цаг 1 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    3 цаг 7 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    3 цаг 18 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    3 цаг 20 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    3 цаг 27 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    4 цаг 29 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК