УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж буй юм. Орон тооны гишүүнээр О.Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Л.Энхтайван, Б.Батхишиг, Б.Баярдалай нарыг томилохыг байнгын хороо дэмжсэн юм.
Яг одоо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Орон тооны гишүүнээр О.Батбилэг 8 жил Санхүүгийн зохицуулах хороонд ажилдласан. Ямар шинэлэг зүйл хийсэн юм, ямар амжилттай ажилласан юм гэдгээ эргээд нэг бодчихоорой. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд шинэлэг байдлаар ажиллах ёстой. Бид энийг шаардаж, ажиглах болно шүү. Өнөөдөрөөс эхлээд ажилдаа орно шүү" гэлээ.
Сэтгэгдэл (1)