УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж буй юм. Орон тооны гишүүнээр О.Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Л.Энхтайван, Б.Батхишиг, Б.Баярдалай нарыг томилохыг байнгын хороо дэмжсэн юм.
Яг одоо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байгаа юм.
О.Баасанхүү: Энэтхэгт 500-тын дэвсгэртийг худалдаанд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Яг тэр өдөр манайд долларын ханш 200 гаруй төгрөгөөр нэмэгдсэн. Яагаад Санхүүгийн зохицуулах хорооныхон ажиллахгүй байгаа юм бэ. Хөрөнгийн биржийг худалдан боруулах гэж байгаа. Бодвол авах сонирхолтой хүн гарч ирэх байх. Энэ манай хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ. Банкууд энэ дээр бодлого явуулаад бүр эрсдэлтэй нөхцөл байдал гарч ирэх юм биш биз дээ" гэлээ.