Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайдад томилогдох хүмүүсийн хэн нь хэн бэ

2016-11-19
0
ЖИРГЭХ

Засгийн газар, УИХ, Байнгын хорооны хуралдаанаар есөн улсад Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх нь элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байсан бол зарим гишүүд С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Ямартай ч ирэх долоо хоногт эдгээр эрхмүүдийг Элчин сайдаар томилох эсэхийг Ерөнхийлөгч батламжлах юм. Тэгвэл Гадаад Монголоо төлөөлөх элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

 

 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Д. Билэгдорж

 

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Вьетнам судлалаар мэргэшсэн. Вьетнам, орос, англи хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлж байсан. Ханой дахь ЭСЯ-нд атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөьлөх, Анкара дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч.

 

Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Чинтүшиг

 

Зоригтын Чинтүшиг нь ХБНГУ-ын Чөлөөт их сургууль, АБНЕУ-ын Америк их сургуулийн араб хэлний ангийг төгссөн. Араб, герман, орос, англи хэлтэй. 2008 онд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газраас ажлын гараагаа эхэлсэн. Москва дахь ЭСЯ-нд атташе, Кайр дахь ЭСЯ-нд атташе, 2012-2014 онд Америк, Африкийн газрын дэд захирал, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм. З.Чинтүшиг нь Кувейт Улсад Монгол Улсыг төлөөлөн суух араб хэлтэй анхны Элчин сайд болох юм.

 

Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Г.Баттунгалаг

 

МОУХДС-ийг төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1996 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Нью-Йорк дахь БТГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа олон талт харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дипломатч.

 

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Р.Болд

 

ЦЕС, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Орос, англи хэлтэй. 1977 онд Ардын армиас ажлын гараагаа эхэлсэн. ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Монгол Улсаас АНУ, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай.

 

Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Оч

 

МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч.

 

Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбат

 

ХУИС-ийн чех хэлний ангийг төгссөн. Унаган чех хэлтэй. Англи, орос хэлний мэдлэгтэй. 2000 онд ГХЯ-ны Ази, Африк газраас ажлын гараагаа эхэлсэн. Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ болон өөрчлөн зохион байгуулагдахад нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч.

 

Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батсайхан

 

Дашжамцын Батсайхан нь МОУХДС-ийн болгар хэлний ангийг төгссөн. Болгар, англи, орос хэлтэй. 1989 оноос Улаанбаатар дахь БНБУ-ын ЭСЯ-д орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Софи дахь ЭСЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, Эль-Кувейт дахь ЭСЯ-нд зөвлөх, 2016 оноос Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч .

 

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайхан

 

Киев хотын Улсын их сургууль төгссөн. Орос, англи хэлтэй. 1978 оноос Гадаад худалдааны яам, эдийн засгийн болон судалгааны байгууллагуудад удирдах ажил эрхэлж байсан бөгөөд Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сайд, Шадар сайд, Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан туршлагатай.

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар С.Баяр

 

Санжаагийн Баяр нь Москвагийн их сургуулийг төгссөн. Орос, англи хэлтэй. Батлан хамгаалах болон хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.

 

Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Баттулга

 

Лувсангийн Баттулга нь Будапештын эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн. Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч .

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (73.176.106.165)
    Bayer gej suns uhdeggui hour Yuma zurh zugsloo gesen hunii zurh 5sayrv taviulaad elegy ni ustaad uhluu gesen donor eleg tabiulaad bosoo oroolon
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
  • bbb (59.153.85.79)
    С Баяр metiin zalilan hiigeed surtsan nuhduud sain zuil eh orondoo hiih yy? Hezeech zasrahgushdee. Yun elchin said, ene hunees harin arga hemjee avch horivol taarna.
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (121.168.26.232)
    Хариуцлага хулээх хумуусээ элчингээр томилох юм даа монголд Шударга дуугарч амьдрах хунгуй болж дээ цаадуул нь ичихгуй юм даа
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Наад хэдийгээ хичнээн бичих гэсэн юм бэ? Орхиоч ээ, цааш нь!!! Ядаж Далай лам биш дээ!!!!!
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.5)
    баяр монголын иргэн мөн үү. гадаадад амьдарчихаад сайд дарга хийхээрээ ирдэг. энэ ариун явдал уу?
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (37.161.189.186)
    С Баяр бол хоноцын сэтгэлтэй луйварчин шүү дээ .Юу нь элчин сайд вэ өөр газар орох хүн шүү дээ
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочин (122.201.22.22)
    Энэ МАН -д өөдтэй боловсон хүчингүй ийм дампуурчихсан нам юм уу? Баяр Энхсайхан байхдаа ч яахав дээ? Дараагийн сонгуульд ямар үнэлэмж авахаа одооноос бэлдэж байгаа юм байна л даа? Ээ чааваасдаа?
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
  • Эмгэн (66.181.189.188)
    МАН бол төрд гарахаараа хамтарч идэж хулгайлж хумсалдаг хэсэг бүлэг хүмүүсийн орогнох, дамжих газар болсон. Төрийг улам хүчгүй,ганхуулж туйлдуулдаг. Энд С.Баяр, М.Энхсайхан хоёрыг элчингээр томилж байгаа нь нүдээ олсонгүй. Тэд эх орны төлөө юу ч хийхгүй, зөвхөн хувийн бизнесээ эрхэмлэн ажиллах улсууд.
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
    • Зочин
      ok
      2016 оны 11 сарын 19
  • зочин (202.9.41.133)
    С баяр энхсайхан 2 улсаа самарчихаад татвар телегчидийн менгеер гадаад улсад сууж галуу шувууны мах идэж амарах юм биз дээ ман нам ч шилдэг новшнуудыг дандаа еед нь гаргадаг хогын нам даа
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
    • Зочин
      ok
      2016 оны 11 сарын 19
    • Зочин
      ol
      2016 оны 11 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    24 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    1 цаг 18 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    1 цаг 43 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    2 цаг 57 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    3 цаг 1 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    3 цаг 7 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    3 цаг 18 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    3 цаг 19 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    3 цаг 21 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    3 цаг 27 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    4 цаг 29 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК