УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Хуваарийн дагуу МАН-ын бүлэг үдээс хойш буюу 14.00 цагт хуралдахаар болжээ. Хурлаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх аж.
Тэгвэл Ардчилсан намын бүлэг хэдэн цагаас, ямар асуудлаар хуралдах нь тодорхойгүй байна.
Мөн өнөөдөр үдээс хойш Арбитрын тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгүүд хуралдах юм.
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт болох юм.
Сэтгэгдэл (1)