АН-ын Их хурал ирэх сарын 6-нд болно. Өнгөрсөн долоо хоногт болсон тус намын ҮЗХ-аар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Д.Эрдэнэбат ахалж буй юм. Уг ажлын хэсэг 12:00 цагт хуралдахаар болсон ч одоогоор эхлээгүй байна.
Их хуралд бэлтгэх ажлын хэсгийнхний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн, орон нутгийн сонгуулийн дүн, нам юунаас болж ялагдал хүлээв, цаашдаа АН алдаагаа залруулан улс төрийн шинэ хүчин болох зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (1)