Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайчилж болохгүй

2016-11-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч  үүрэг, чиглэл өглөө.

 

Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй болжээ.

 

Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид оролцож байгаа юм. Мөн оюутнууд туслахаа хотын даргад илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчдыг зөвхөн сургууль орчмынхоо зам, талбайг цэвэрлэх ажилд  оролцуулж болох талаар зохицуулалт хийжээ.  

 

Хотын хөрөнгө санхүү, цэвэрлэгээний техник хэрэгсэл, давс, бодисын нөөц, хүн хүчтэй нь харьцуулбал давагдашгүй гэж хэлж болох байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон. Ийм хэмжээний хүндрэлийг дан ганц хүний хүчээр биш, техник технологийн хүчээр давах хэдий ч зориулалтын техник хэрэгсэл байхгүй байгааг хотын дарга танилцууллаа.

 

Цасны зузаан 3 см-ээс нимгэн үед давс, бодис цацвал үр дүнгээ өгдөг учир зам, талбайн үйлчлэгч нар шөнө орсон цасыг 3 см-ээс нимгэн болтол эхлээд гараар цэвэрлэж байна. Техник хэрэгслийн цас түрдэг хэсэг резинэн байдаг, хэрвээ төмөр байвал зам, талбайгаа эвддэг.

 

Стандартын ийм техник хэрэгсэл дутагдаж байгаа ч хотынхон болон Тохижилт, үйлчилгээний компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж, зарим асуудлаа ч шийдэж эхэлж байгааг хотын дарга хэллээ. Тухайлбал, хотын захиргаа ойрын өдрүүдэд цас хайлуулах бодисоо оруулж ирэн, явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг бага оврын машин авах болсон байна.

 

Нөхцөл байдал хүнд, техник хэрэгсэл дутаж байгаа тал бий ч хүн хүчээ зөв зохион байгуулж, үр дүнтэй  ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.

 

Түүнчлэн:

 

1.  Давс, бодис нөөцлөхөд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргаж өгье. Асуудлаа танилцуул.

 

2.  Цас цэвэрлэгээний зориулалтын техник хэрэгслийг зээл, концессын зарчмаар яаралтай авч, аль болох богино хугацаанд оруулж ирье. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар үүрэг өгсөн байгаа, саналаа хэлж, хамтарч ажиллаарай.  

 

3.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийг хамарсан цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж  болохгүй, энэ талаар зохион байгуулж байгаа ажлаа одооноос зогсоо.

 

4.  Харин оюутнууд, ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний талбайг хуваарилж, түүнд нь тохирсон ажлын хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх боломж олгох замаар дайчилж ажиллуул.

 

5.  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аж ахуйн нэгжүүд, орон сууцны СӨХ-үүд ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэх, мэргэжлийн байгуулалагатай ярилцаж цас, хальтиргаа ихтэй замд зуны дугуйтай зорчих автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийж болох эсэхийг судлах, цас цэвэрлэх ажлыг хөнгөвчилсөн монгол инженерүүд, оюутнуудын зохион бүтээсэн техник хэрэгслийг турших, үр бүтээлтэйг нь үнэлэх, худалдаж авах зэргээр тодорхой ажил хийхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өвөл дөнгөж эхэлж байна, 12, 1 дүгээр сард ч цас ихээр орно, иймд цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор Засгийн газар ирэх долоо хоногт ээлжит бусаар хуралдана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (122.201.23.66)
    Уг нь ч ажил хийх зүгээр л дээ, гэхдээ ядуу зүдүү хүмүүс олонтой учир гутал гэдэг юм нь хэцүү байхдаа, гутал нь нимгэн эс бөгөөс гутал нь муудна гэх мэт.
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.31.213)
    yostoi gants zov yum heljee yaj ailiin huuhduudiig tsas mosond daichilj boldog bna aa tegj baigaad mashin ene terd shurguulchihvel hen hariyutsah yum be tegeed ch odoogiin huuhduud bie haa muutai shuu de
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.129)
    150 000 гээд байгаа, замаа эвдэхгүй хусдаг дугуйтай хүрзээ л олноор нь хийчих. гадагшаа мөнгө цацах ямар хэрэг байна
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    ахлах ангийн сурагчид цас цэвэрлэхэд болохгүй зүйл байхгүй. Коллеждийн хүүхдүүдтэй л адил насны хүүхдүүд ш дээ. Ажил хийж сурвал өөрт нь хэрэгтэй
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    zev sh dee odoo l PM shig ajillaj bna Neeree ajilgui irged zendee baigaa tednyg daichlax xeregytei shdee Xotyn darga gej shal xedeeny communist setgelgeetei amitan eerier setgej chadaxgui xuuchnaaraa xuuxduudiin xedelmeriig shulax lum bodoj siuudag durak ve
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    22 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    1 цаг 16 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    1 цаг 41 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    2 цаг 55 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    2 цаг 59 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    3 цаг 5 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    3 цаг 16 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    3 цаг 17 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    3 цаг 19 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    3 цаг 25 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    4 цаг 27 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК