УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэлж “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилд асуулга тавьлаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан " Дэлхийн худалдааны байгууллагын жишгээр экспортын бараа бүтээгдэхүүний валют эргээд манай дансанд орж ирэх журам байна уу" гэсэн түүний асуулгын хариуд сайд Ц.Мөнх-Оргил " Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд байгуулагдсан гэрээ хэлэлцээрт таны тавьсан асуулт тусгагддаггүй. Дотоодын зохицуулалт л байж болдог" хэмээлээ. Гишүүд асуулга асууж дууссаны дараа санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.