Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОАЖ-ын сайдын мэдээллийг сонслоо

2016-11-30
0
ЖИРГЭХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудын биелэлтийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээллийг сонссон юм.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэлдээ байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд найман заалт бүхий үүрэг даалгаврыг БОАЖЯ-д өгсөн.

 

 Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд нэг удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх” талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. 

 

Цөлжилтийг бууруулах, гадаргын усны хомсдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслийн саналыг боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьсны үр дүнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

 Тухайлбал, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох”, “Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа талаараа дурдлаа.

 

 

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр батлуулав. Цаашид уур амьсгалын ногоон сан болоод бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Гадаргын усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах зорилгоор Усны тухай хуулийн 22.4-т заасны дагуу “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг салбарын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлан мөрдүүлж байгааг онцолсон юм.

 

 

Түүнчлэн Цаг уур, орчны шинжлгээний газраас Япон улсын цаг уурын нийгэмлэгтэй хамтран Япон улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлэх “S Зурвасын Допплер Радар Ажиглалтын сүлжээг Монгол Улсад байгуулах” төслийг боловсруулжээ. 

 

БОАЖЯ-ны харьяанд “Байгалийн нөөцийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэн”-г сэргээн байгуулах үндэслэл, танилцуулга болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна. Тус яам нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг 2016 онд байгуулж, аюултай хог хаягдлын байгууламж байгуулах газрыг сонгон, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

 

 

Салбарын сайд мэдээлэлдээ байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хуулийн дагуу 2013-2015 онд жилд дунджаар 105.8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Уг хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 15-85, түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байгааг онцолсон юм.

 

 

Үргэлжлүүлэн тус байнгын хорооны 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг танилцуулав. Уг тогтоолын хүрээнд дөрвөн заалт бүхий үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн аж.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна.

 

Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж буй нөхөрлөл хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 1618 нөхөрлөлийг салбар дундын удирдлагаар ханган, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шинэчилсэн бүртгэлийг Нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой хамтран 2016 оны 4-6 дугаар сард хамтран зохион байгуулж "Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн сан"-г бүрдүүллээ. Энэ ажлын хүрээнд www.nokhorlol.mne.gov.mn вэбсайтыг шинээр хийж ажиллуулж эхэлсэн гэдгийг дурдав.

 

 

2015 онд нөхөрлөлүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах асуудлыг тодорхойлсон. 2017 оны дөрөвдүгээр сард байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2016 оны 11-р сард БОАЖЯ, Байгаль хамгаалах ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой "Хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа. 

 

 

Уг гэрээ байгуулснаар нөхөрлөлүүдийн холбооны төлөөлөл Сайдын зөвлөлд ажиллах, Үнэлгээний хороонд төлөөлөл оролцуулах, үндэсний хэмжээний сүлжээг байгуулан салбарын хэмжээнд болон олон улсын сургалтад хамрагдах боломжтой болсныг Д.Оюунхорол сайд мэдээлэлдээ онцолсон юм.

 

 

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй НҮБ-ын хөтөлбөрүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын “Ногоон хэрэм”, Дэлхийн зөн ОУБ, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.

 

 Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежментийг нэвтрүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамруулах болон ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөрлөлд мэдээлэл, сургалтын төв байгуулах зэрэгт 500 гаруй нөхөрлөл, түүний гишүүдийг хамруулан дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэлдээ дурдав.

Уг мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    21 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    1 цаг 35 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    1 цаг 39 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    1 цаг 45 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    1 цаг 57 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    1 цаг 59 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    2 цаг 5 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    3 цаг 7 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК