Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа

2016-11-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Такэнори Шимизү цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсад нийтдээ 5 жил 2 сар ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрсэн хэмээн үзэж байгаагаа Элчин сайд илэрхийлж, үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмэр маш их байсан гэдгийг хэлэв.

 

Элчин сайд Такэнори Шимизү цааш хэлэхдээ “Япон Улсын Ерөнхий сайдын хувьд Абэ, Эбэ гэсэн тусгай нэр томъёо гарган нийтдээ 9 удаагийн уулзалтыг Ерөнхийлөгч тантай хийсэн. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад 6 удаа биечлэн айлчилсан. Эдгээр нь манай хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсний жишээ гэж би Элчин сайдын хувьд үзэж, маш талархаж байдаг. Улс төрийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа сайн хөгжиж ирлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын эдийн засгийн харилцаанд цаашид ихээхэн ахиц гарна гэдэгт итгэл төгс байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч таныг 1989 оноос хойш би сайн мэднэ. Улстөрчийн хувьд миний хамгийн их хүндэтгэж явдаг хүний нэг бол та юм. Таны Япон Улсад үзүүлсэн найрсаг байдал хоёр орны харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэсэнд дахин дахин талархал илэрхийлье. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Танд их баярлалаа. Таны хэлснээр хоёр орны харилцаа өндөр амжилтад хүрсэн гэдэгтэй би санал нэг байна. Үнэхээр хоёр орны харилцаа Монгол Улс нээлттэй нийгэмд шилжсэнээс хойш урьд өмнө төсөөлж байгаагүй сайн түвшинд хүрсэн. Хоёр ард түмний хоорондын харилцаа ч дээд түвшинд хүрсэн. Энэ үйл ажиллагаанд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр асар их байгаа. Та бол гадаад харилцааны салбарт Монгол Улстай хамгийн удаан хамтарч ажилласан хүний нэг байх.

 

Өнгөрсөн хугацаанд Ш.Абэ Ерөнхий сайд, түүний Засгийн газартай хамтарч ажилласан үйл ажиллагаанд би өндөр ач холбогдол өгдөг. Энэ хүрсэн түвшин цаашдаа хадгалагдаж явна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

Ш.Абэ Ерөнхий сайдын зүгээс үзүүлж байгаа их итгэлийг бид бодит үйл ажиллагаа, агуулгаар хангаж ажиллах ёстой. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад айлчилсан. Япон Улстай харилцах харилцаан дээр аль ч УИХ, Засгийн газар өмнө явж ирсэн уламжлалыг хэвээр хадгалж, улам өргөжүүлж ажиллана.

 

Өнгөрсөн хугацаанд явж ирсэн бидний харилцааны том үр дүн бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Одоо үүнийг бодит ажил болгож ажиллахад урт хугацааны их зам хүлээж байна. Амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

 

Хоёр орны хоорондын шинэ хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг бэлтгэж байгааг Элчин сайд уулзалтын үеэр мөн онцолж байлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Японы Цог жавхлант Эзэн хаан, түүний гэр бүлийнхэн Монголд маш сайн ханддаг. Бид ойр дотно харилцаатай байдаг. Манай өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байдаг нь их хүндэтгэл юм гэж харж байгаа. Энэ харилцааг бид үнэлж, их талархаж явдаг гэдгийг та уламжлаарай. Цог жавхлант Эзэн хаанд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсч байна. Эзэн хааны гэр бүлийнхний Монголд хүрэлцэн ирэх урилга байнга нээлтэй байдаг.

 

Ш.Абэ Ерөнхий сайдтай өнгөрсөн 9 дүгээр сард, НҮБ-ын Ассамблейн үеэр хамгийн сүүлд тааралдсан. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын талаар ярилцсан. Ш.Абэ Ерөнхий сайдын явуулж байгаа бодлого, ялангуяа бүс нутгийн энх тайвны талаарх санаачилгатай бид сэтгэл нэг байдаг” гээд Элчин сайд Такэнори Шимизүгийн дараагийн ажилд амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Чёрт (103.10.22.42)
    Гөлөг
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.198)
    Хоёр биенээ их л хөөргөждээ . Яс юман дээр манай хэдэн сумочдын л гавьяа шүү дээ
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    21 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    1 цаг 36 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    1 цаг 39 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    1 цаг 45 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    1 цаг 58 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    2 цаг 0 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    2 цаг 5 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    3 цаг 7 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК