Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томиллоо.
Х.Чилаажав нь ХААДС-ийг мал эмнэлгийн биотехнологич мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, нэгдлийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга, Монголын үндэсний төв номын сангийн захирал, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан байна.
Х.Чилаажавыг “Компанийн сайн засаглалыг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг Засгийн газар дэмжсэн байна.
Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахад 76.1 нь дэмжлээ.