Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2016-12-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.12.01/ нэгдсэн хуралдаан 10 цаг 44 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад төрийн болон төрийн бус байгууллагууд энэ өдрийг хамтран тэмдэглээд 20 гаруй жил болж буйг гишүүдэд дуулгалаа.

 

Нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэж дэмжив

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Сангийн яамнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй Н.Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

Сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Н.Мандуулыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ж.Цэдэнрагчааг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг 73.9 хувь нь дэмжлээ.

 

Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулга хийв. Мөн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.

 

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 15 сарын хугацаанд Үндэсний зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоогүй тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Иймээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл тухайн гишүүнийг анх нэр дэвшүүлж томилуулсан Засгийн газарт уг зөвлөмжийг албан бичгээр уламжилсан байна. Иймээс Засгийн газраас нэр дэвшүүлж томилуулсан А.Мөнхбатыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах болсонтой холбогдуулан Х.Чилаажавыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Засгийн газраас санал болгожээ.

Х.Чилаажав нь ХААДС-ийг мал эмнэлгийн биотехнологич мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, нэгдлийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга, Монголын үндэсний төв номын сангийн захирал, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан, сэтгүүлч, яруу найрагч. Түүнийг “Компанийн сайн засаглалыг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагаас удирдлага, менежментийн чиглэлээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг Засгийн газар дэмжсэн байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд дэмжиж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүдийн асуултад хариулахдаа, хуулиар МҮОНРТ нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ чиг үүргээ зөрчиж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадаагүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаагийн улмаас ажиллагсад нь түр хороо байгуулан удаа дараа гомдол, санал хүсэлт ирүүлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийг нь УИХ-аас томилдог учраас байнгын хороо энэ асуудлыг анхааралдаа авч хуулийн хэрэгжилттэй танилцаж холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгөх, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Үндэсний зөвлөл нь хуулиа мөрдөж ажилладаггүй, гүйцэтгэх захирлынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чаддаггүй, улс төрийн албан тушаалтныг гүйцэтгэх захирлаар томилсон зэргээс эхлээд ажлын хариуцлага, сахилга, хөрөнгө санхүүгийн багагүй зөрчил дутагдал тус байгууллагад байна гэж ажлын хэсэг дүгнээд тус байгууллагын санхүү, тайлан бүртгэлд төрийн холбогдох байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг гарган иж бүрэн нарийвчилсан шалгалт оруулж дүнг байнгын хороонд танилцуулах үүрэг өгөх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хүргүүлэхээр болсон. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах, мөн хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа Үндэсний зөвлөлтэй хариуцлага тооцдог байх тухай асуудлыг ч гишүүд хөндсөн. Гэхдээ асуудлын гол нь хуульдаа биш хууль хэрэгжүүлж ажилладаггүй Үндэсний зөвлөлдөө байна гэж байнгын хороо дүгнэсэн гэдгийг хэллээ.

 

Ингээд санал хураалт явуулахад Х.Чилаажавыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь, А.Мөнхбатыг тус зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахыг 76.5 хувь дэмжсэн тул энэ талаархи тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.

 

Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ”Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох...” гэж хуульчилсны дагуу Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг.

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх шаардлагатай болжээ. Иймээс нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгажээ.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулав. Харин тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал, оролцоо нь ор нэрийн төдий байгаа, бүх хөрөнгийг нь Сангийн яам төвлөрүүлээд татчихдаг. Иймээс энэ сангийн хөрөнгийг өөр төрлийн санд байршуулахыг хориглосон хуулийн заалтыг хэрэгжүүлж Нийгмийн даатгалын санг Төрийн сангаас тусгаарлах талаар салбарын сайд, Үндэсний зөвлөл анхаарах шаардлагатайг хэллээ.

 

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар танилцуулсан юм.

 

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэж, улмаар 1997 онд Дэлхийн худалддааны байгууллагын “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэн оржээ. Мөн Улсын Их Хурал 2008 онд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг баталж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг Засгийн газрын 2016 оны 101 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсныг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг чиглэл болгосны дагуу уг хуулийн төслийг боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав.

 

Хуулийн төсөлд Хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг нэмж тусгасан. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан гэдгийг сайд танилцуулав.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийж эцэслэн баталлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    11 цаг 55 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    11 цаг 59 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    12 цаг 4 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    13 цаг 33 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    13 цаг 53 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    15 цаг 8 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    16 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    16 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    16 цаг 47 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    17 цаг 7 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    17 цаг 46 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    17 цаг 53 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    18 цаг 0 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    18 цаг 4 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    18 цаг 14 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    19 цаг 48 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    20 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 42 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    21 цаг 5 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    21 цаг 17 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК