Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа

2016-12-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш эхлэх (XII.02) Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдрал ахуйд чухал хувь нэмэр оруулсан олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн Дэлхийн банкийг монголчууд хамгийн дотнын түншээ гэж үздэг гэдгийг тэмдэглэв.

 

Тэрбээр Монгол Улсын эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгарч, өнгөрсөн 3-4 жилд явуулсан төсвийг хэт тэлсэн бодлого, төсвөөс гадуурх санхүүжилт эрс нэмэгдсэн, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унасан зэрэг шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт хасах руу орж магадгүй болсон, олон улсын үнэлгээ, шинжилгээний байгууллагууд эдийн засгийн төлөв байдлыг сөрөг үзүүлэлтээр дүгнэж буй амаргүй цаг үеийг даван туулахад бидний өөрсдийн хүчин чармайлтаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрш болон харилцаа, хамтын ажиллагаатай улс орнууд, түүний дотор Дэлхийн банкны дэмжлэг чухал гэдгийг онцоллоо.

 

Түүнчлэн Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан уулзалтад оролцох үеэрээ Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, манай талын тавьсан саналын дагуу хөгжлийн бодлогын тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ноён Б.Хофман хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Миний бие 22 жилд нь Монголтой холбоотой ажил алба эрхэлж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг УИХ байнга, тууштай дэмжиж буйд талархаж байна. Хэдийгээр богино хугацаанд хүндрэл учирч байгаа ч урт хугацаандаа Монгол Улсыг дэвшил хөгжил, өөдрөг ирээдүй хүлээж байна.

 

Монгол Улс ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж байгааг бид мэднэ. Энэ нь Дэлхийн банк, Монгол Улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл бидэнд техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, хөгжлийн түншүүдийн үйл ажиллагааг Монгол руу чиглүүлэх боломж бүрдэх юм хэмээн онцоллоо. Ноён Б.Хофман УИХ-аас саяхан баталсан Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” сайн хөтөлбөр болсон бөгөөд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түнш орнуудад итгэл төрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

 

“Дэлхийн банк Монгол Улстай тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байдаг. УИХ-аар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төслийн зээлийн хэлэлцээр”-ийг баталсанд талархаж байна. Цаашид бид хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх, санхүү эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, эрчим хүчний хөгжлийг дэмжих гээд гурван ч төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Удахгүй УИХ-аар орж хэлэлцэгдэнэ гэдэгт найдаж байна” гэж ноён Б.Хофман онцлон тэмдэглэлээ. УИХ-ын дарга М.Энхболд өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөтэй манай орны хувьд зөв бодлого, оновчтой шийдвэр гаргаж ажиллаж чадвал хүндрэлээс гарах, цаашид хөгжлийн ирээдүйг бүтээх бүрэн боломжтой гэсэнтэй ноён Б.Хофман санал нэгтэй байгаагаа тэмдэглээд “Хамтын ажиллагааны асуудлаар Таны дэвшүүлсэн санал бодлыг Дэлхийн банк Монгол Улстай хамтран ажиллах зорилт, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно” хэмээв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЭНЭ ҮНЭН ҮҮ (202.9.41.219)
    ДЭЛХИЙН БАНК МОНГОЛД ТУСАЛЖ БАЙНУУ ЭСВЭЛ МОНГОЛЫГ УЛАМ ХАРААТ БОЛГОЖ ЯДУУРУУЛЖ БАЙНУУ??? ГЭЖ АСУУВАЛ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ. УЧИР НЬ СҮҮЛИЙН 20 ГАРУЙ ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛ ХҮН ГУДАМЖИНД ХОГ ТҮҮДЭГ БОЛСОН. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ТҮҮХЭНДЭЭ ӨЛСӨЖ ЯВААГҮЙ, ЭНЭ УДАА Ч ГЭСЭН ӨЛСГӨЛӨН ЯДУУРАЛ ДУУСАХ ТИЙШЭЭ ХАНДАЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА. ЗӨВХӨН НОЁН ДОЛЛАРЫГ ЦУЦЛАХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ...
    2016 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    23 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    27 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    33 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    44 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    45 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    47 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    53 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    1 цаг 55 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    22 цаг 51 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК