Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2016-12-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.12.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан,Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах үеэр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан таван хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасах нь зүйтэй гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан юм. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн байнгын хороод харьяалах асуудлынхаа хүрээнд хэлэлцсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос бусад нь хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ гаргасан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хууль санаачлагч орхигдуулсан хуулийн төслүүдээ өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэрхүү саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн байна.

 

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй учир өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас хассан юм.

 

Ингээд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явууллаа. УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.12.01/ нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ өдөр гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

 

Байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонхи хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд хүн хүч, техникийн хувьд боломж багатай Гадаадын иргэн, харьяатын газарт дээрх үүргийг шилжүүлснээр зөрчил дутагдал олноор гарсаар ирснийг дурдаж байлаа. Гэхдээ олон улсын жишигт хилийн шалган нэвтрүүлэх ажлыг ямар байгууллага хариуцан ажилладаг талаар гишүүд тодруулж байсан. Түүнчлэн хилийн бүсгүй болгож буй шалтгаан, улсын хилийг бүсчилэн хамгаалах гэсэн ойлголтын талаар тодруулж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нар гишүүдийн асуултад хариулт өгсөн. Монгол Улсад хилийн 46 боомт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1 сая вагон зорчдог байна. Эдгээр хилийн боомтуудад шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад Гадаадын иргэн, харьяатын албаны хүч хүрэлцдэггүйгээс олон зөрчил гарсан аж. Тиймээс хил хамгаалах байгууллага дээрх үүргийг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төслийг боловсруулах явцад 30 гаруй улсын туршлагаас судалсан бөгөөд судалгаанд хамрагдсан улсуудын 15-16 нь хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагадаа хариуцуулжээ. 10 гаруй улсад хилийн цагдаа дээрх үүргийг гүйцэтгэдэг байна. Манай улсын хөрш ОХУ, БНХАУ-д хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага нь гүйцэтгэдэг болохыг сайд С.Бямбацогт тодруулж хэлсэн.

 

Тэрбээр, Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар  улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулахаар тусгасан хэмээлээ.

 

Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн доорх тайлбарыг хийсэн.

Тэрбээр, Хилчид өдөр шөнөгүй хил зөрчигчидтэй тэмцэж байгаа. Гэхдээ хилчдийн ажиллаж байгаа нөхцөл бүс нутгаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Зарим газарт намар цас ороод бүх зам хаагдан шувуунаас өөр амьтан очихооргүй болж тусгаарлагддаг бол тал хээр газарт арай өөр байх жишээтэй. Мал идэх өвс байхгүй, ямаанаас өөр мал тогтдоггүй газарт байгаа хилчид лаазалсан мах, хоолоор хүнсээ залгуулж байдаг. Хилийн нөхцөл байдал, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан улсын хил хамгаалалтыг ялгавартайгаар зохион байгуулахыг бүсчилсэн хил хамгаалалт гэх бөгөөд цас их ордог газрын хилчдээ цанаар хангах гэх мэт арга хэмжээ авах юм. Үүнийг дагаад хил хамгаалах тактик ч өөрчлөгдөнө гэж хэлсэн.

 

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодод шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • хилчин (122.201.21.116)
    Хилийн цэргийг хилийн цагдаа болгоно гэж баахан дэмийрсэн шүү Үүнийгээ болиорой хө
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • bi (182.160.40.206)
    tegeed odoo ch hilchid tsangui bgaa y7um bna.yu yariad bna daa
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    22 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    25 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    31 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    42 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    44 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    46 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    51 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    1 цаг 53 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    22 цаг 49 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК