УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хуралдаанаа хаалттайгаар хийж байна.
Бүлгийн хуралдаан 10:00 цагт эхэлсэн юм. Хаалттай хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж буй нь тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар Удирдах зөвлөлтэйгээ хамтарсан хуралдаан хийж байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.