зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор: “Эрдэнэт”-ийн шуугиан хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм

2016-12-07
0
ЖИРГЭХ

АН-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн гэсэн шүүмжлэл маш их явсан. МАН-ын зүгээс ч өмнөх Засгийн газрын алдаа гэж шүүмжилж байгаа?

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй. Эрүүлээр бодоод үзсэн ч ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг авах саналаасаа л татгалзсан. Ийм зүйл болсныг одоо ч би зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл Монгол Улс 51 хувийг эзэмшдэг, 49 хувийг эзэмшсэнээрээ 100 хувь эзэмших боломж бүрдэнэ. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авсан бол улстөрчдийн саалийн үнээ л болох байсан. Учир нь, сүүлийн 10 гаруй жил ийм байж ирсэн юм. Аль ч нам засаг эрх барьж байсан ийм л зүйл болдог. Томилогдсон захирлуудыг нь харсан ч дандаа улс төрийн томилгоогоор очдог улстөрчид байдаг. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс өөрийг нь илгээсэн улс төрийн хүчний төлөө л ажилладаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил авснаар энэ бүхэн зогсох юм. Түүнээс биш өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр доголдоод байгаа зүйл алга. Харин ч янз бүрийн шахаа нь зогсож байгаа байх. Ерөнхий сайд саяхан очихдоо ажил хэвийн явж байгааг харсан. Наад зах нь “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай, удирдлагын баг гээд том бүтэцтэй байсан. Зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүрч байх үед зардлаа 7000 ам.доллар болгочихоод явж байсан нөхдүүд шүү дээ. Гэнэт улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт” үйлдвэрт аваачиж наагаад, тэр нь ард түмэнд таалагдаад, ард түмний нэр барьж яриад байгаа юм. Товчхондоо бол ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа л худалдсан.

 

-Тухайн үедээ УИХ-аар оруулах байсан гэсэн шүүмжлэл их байсан. УИХ-аар оруулах боломж байгаагүй юм уу?

 

-Миний хувьд олон улсын гэрээ гэдэг утгаараа УИХ-аар оруулж соёрхох асуудал байсан гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн үед УИХ тарчихсан байсан. Үүнийг л Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэлсэн байх гэж бодож байна. Миний хувьд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж харж байгаа юм. Худалдан авалт дууссаны дараа “Эрдэнэт” үйлдвэр эзэнгүй болох аюултай болчихсон байсан.  

 

-Яагаад эзэнгүй болно гэж. Таныг чинь шийдвэр гаргасан гээд байгаа шүү дээ?

 

-Худалдан авалт хийгдсэний дараа оросууд хаяад явчихсан юм. Сонгууль болоод засаг байгуулагдаж амжаагүй байсан завсрын үед томоохон хэмжээний худалдан авалт хийгдвэл яах вэ гэх мэтчилэн асуудлууд байсан тул ТУЗ-өө яаралтай байгуул, дүрэм журмаа яаралтай Монгол Улсын хуулинд нийцүүл гэсэн. Учир нь, хуучин олон улсын гэрээгээр зохицуулдаг байсан үйлдвэрийн дүрэм чинь Монголын компани 49 хувийг нь худалдаад авчихаар Монгол Улсын хуулинд захирагдах ёстой. Энэ хүрээнд шийдвэр гарсан. Үүнээс болоод Эрдэнэт үйлдвэр хохирчихоод байгаа зүйл байхгүй. Компанийн засаглалын хувьд өмнө нь Эрдэнэт үйлдвэр совет буюу ТУЗ нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй даргаа ээлжилж хийгээд явдаг байсан. Миний хувьд сүүлийн хэдэн жил олонх талаасаа ТУЗ-ийн дарга томилогдож байсан тул ТУЗ-ийн дарга нь цөөнхөөсөө байх нь илүү хяналттай байна гэж үзсэн. Олон улсын ийм жишиг байдаг. Дэлхийн томоохон компаниудын ТУЗ-ийн дарга нь дандаа цөөнхөөсөө тавигддаг. Цөөнх нь хяналтаа тавиад явчихдаг юм.

 

-Төр хяналтгүй боллоо гээд байгаа шүү дээ?

 

-Төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх зүйл дээр хяналт тавьж чадна. Ядаж л татварын шалгалт оруулаад бүх зүйлээ хяначихна. Мэргэжлийн хяналт, орон нутгийн Засаг захиргаа нь давхар хянана. Тэгэхээр энэ бүхэн зүгээр л улс төр. Миний хувьд компанийн засаглал ийм байх нь зөв гэдэг зарчим барьсан. Ер нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар нь болж өгвөл хараат бус юм уу, цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчим барьж ажилласан. Учир нь, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөллөөс гаргах зарчим барьсан минь буруу биш байх.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудал 2-3 жилийн өмнөөс яригдсан байхад УИХ-д танилцуулаагүй гэх. Ер нь энэ асуудал гэнэт сонгуулийн өмнө гараад ирсэн асуудал биш байх?

 

-Хоёр компани хэлцлүүдийг хийж байсан байх. Аж ахуйн нэгжүүд хоорондоо хийж байгаа хэлцэлд хэн ч саад болж болохгүй. Засаг давуу эрхийнхээ хүрээнд 49 хувийг яг ийм нөхцөлөөр авах уу гэдэг зүйл яригдах үед л Засгийн газар хариугаа өгдөг. Ийм хэлцэл явагдаж байна гэх л юм бол улс төр болчихно. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг бөөн сүр дуулиан болгоод яриад байгаа биз дээ. Энэ чинь хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм. Үнэн шүү. Тэр хүмүүст гаргаж байсан зардал тэр бүгдийг нь хар. Энэ бүх зүйлээсээ салах учиртай. Ингэж гэмээнэ “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллана. “Эрдэнэт” үйлдвэр хэдэн ч улстөрчийг тэрбумтан болгож байсан юм бүү мэд. Хэрэв Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авна, авахгүй гэдэг дээр шийдлээ олохгүй удсан бол, гуравдагч этгээдэд зарсан бол яах вэ. Өнөөдөр бас л шуугина даа. Энэ бол бөөсний онигоо гэдэг шиг улстөрчдийн олж авсан сэдэв. Сэдэв олж аваад л танай, манай гэлтгүй ярьж байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд “Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өг” гээд орилж байна. Тэр 49 хувь чинь ОХУ-ын мэдэлд байсан шүү дээ. 

 

-Улсын төсөв алдагдалтай, улсын данс улаасан өмнөх Засгийн газар өрнөөс өөр юм үлдээсэнгүй гээд байгаа?

 

-Тийм зүйл байхгүй. Төсвийн гүйцэтгэл чинь хуваарийнхаа дагуу явдаг. Монгол Ардын намынхан ч гэсэн үүнийг сайн мэдэж байгаа. Монгол Ардын намынхан улс төрийн янз бүрийн мэдэгдлээсээ болж эдийн засгийн хүндрэл рүү улам түлхэж байна. Тэд ард түмэн гэж хамгийн их ярих дуртай. Тэгсэн мөртлөө үргэлж ард түмнийхээ эсрэг популизм хийж улам уруудах шалтгаан болж байна л даа. МАН, АН-ынхан популистуудаа дагаж намирдагаа л больчих. Хэрэв дагаад намираад байх юм бол ард түмний амьдрал улам л уруудсаар байх юм.

 

-МАН-ынхан чинь төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрсэн гээд байгаа шүү дээ. Энэ төсвийн алдагдал тэгэхээр хаанаас гарсан болж таарч байнаа?

 

-Эрх баригчдаас өөрсдөөс нь асуусан нь зөв байх. Дөрвөн жилийн хугацаанд 500 орчим төгрөгөөр ам.долларын ханш нэмэгдсэн бол гурав, дөрөвхөн сарын дотор 600 гаруй төгрөгөөр нэмэгдлээ. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихлаа. Үүнд өмнөх Засгийн газраа буруутгаад байх шаардлагагүй. Дахин хэлэхэд өөрсдийнх нь гаргаж байгаа мэдэгдэл, үйлдлээс шалтгаалж ийм байдалд хүрч байна. Монгол Ардын намынхан өөрсдөө энэ бүх зүйлээ мэдэж байгаа байлгүй дээ. Засаг барьж байгаа хүмүүс энэ асуудлаа яриад явах байх. Эрх баригчдад сайн эдийн засагчид олон бий. Тэднээсээ зөвлөгөө аваад ажлаа хийгээд явах нь илүү оновчтой байлгүй.

 

-Улсын төсөв алдагдалтай одоогийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болж. Мөн БНХАУ-аас зээл авах асуудал яригдаад эхэлсэн.  Яг одоогийн нөхцөлд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү, Сангийн сайд байсан хүний хувьд?

 

-Зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжиж байгаа улсын хувьд зээл авах нь буруу зүйл биш. Харин үүнийгээ зөв зүйлд зарцуулна гэдэг чинь хамгийн чухал. Үүнийгээ л хийх ёстой. Эдийн засагч хүний хувьд зээл авах, бонд гаргах асуудлыг буруутгахгүй. Үүнийгээ харин зөв зарцуулах эсэх асуудал л байна. Өнөөдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг шүүмжлээд байх нь тийм сонин биш. Цаг хугацааны хувьд шинэ Засгийн газар ажлаа эхлээд хагас жил ч болоогүй байна л даа. Харин зоригтой ажиллах л хэрэгтэй. Гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах нь чухал юм. Тэгэхгүйгээр нэг жижигхэн хайрцагт багтчихаад ажил явуулна гэдэг хэцүү. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд бүх нөөц боломжоо дайчлан, улс төрийн шахаанд оролгүй ажлаа явуулах нь хамгийн зөв алхам.  Хоёрдугаарт, тэртээ тэргүй Монголын ард түмэн МАН-ыг сонгочихсон. МАН-ынхан анх сонгуулиар гарахдаа бид чадна, бид хийгээд өгнө гэсэн юм чинь одоо олон юм ярилгүй ажлаа хийх л ёстой. Чадна л гэж гарч ирээ биз дээ. Одоо ийм байна, тийм байна гээд байж болохгүй. Түрүүчийн засгийн үед хамтарсан засагт хүртэл байсан. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг хангалттай мэдэж байсан хүмүүс. Одоо үглэх биш урдах ажлаа л хийх шаардлагатай байна.

 

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: news.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
Х.Тэмүүжин: Энэ бол монголын парламентын 60 жилийн түүхийг илэрхийлэх том шийдэл шүү
ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Баянсан (202.9.42.74)
    Болорыг сэхээтний гэр бүлд өссөн хүмүүжилтэй хүн байх гэсэн ёстой айх ичихээ мэдэхгүй хууль зөрчигч юм билээ хачин хачин юм их хийсэндээ
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (174.62.112.36)
    Ovoo Baagii gej boddog bsan yum. Getel hudalch luivarchin sda bsan bn daa. Uu nohoi
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • sara (122.201.31.19)
    xogiin batdaan boxir yum ix xiisen dee. mongol tord byy oirt.
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • иргэн (103.229.120.14)
    Нууц тушаал ямар үнэтэй вэ? Та шударгаар хариулна уу? Хариулахгүй байж болохгүй.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Хохирсон ардууд (59.153.87.211)
    МАН-ын засгийн газар бол коммунист хуйвалдааны луйдарчдын бүлэглэлийн бөөгнөрөл эд нараас монгол улсын сайн сайхны төлөө үр бүтээлтэй юм гарахгүй нь эрх авсан эхний өдрөөс харагдажХохирсон өмнө нь ардчилсан төрийн бүтээсэн бүхнийг бүрэлгэн сүйтгэлтээр эхэлсэн. Ард түмний төлөөх зөв шийдвэрүүдийг цуцалж эсрэг болгосон
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.119.197)
    Улаанбаатар төмөр замын толгойг ч бас энэ жишигээр жижиглэх хэрэгтэй.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.216.39)
    Энэ залуугын карьер ингээд дуусав аа хөө
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (37.228.246.22)
    Za chi bitgii shaa. Udahgui shorondoo suunaa chi. Yasan ih ard tumnii horongiig huivaldaj shaadag hulgaichvee
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.114)
    Шудраг ёс бол хуулийн шудраг хэрэгжэлт Улсын чухал том том өмчийн нийтийн хэлбэр Нийгэмийн намгийн шудраг зөв тогтолцоо бол Хүү нэгдэлийн маягын нийгэмийн хөнжлийн зам тийм нийгэмийн тогтолцоо
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • 0000 (103.10.23.114)
    Эрдэнтийг ард түмэнд нь хувьцаа хэлбэрээр нэг мөр өг шудраг ёсыг Эрдэнтээс эхлий Үндсэн хулиар Газарын баялаг ард түмний өмч Төрийн эзэн бол ард түмэн хулгайч нараа савраа одоо тат хулгай луйвар чинь хэтэрлээ ард түмэний тэвчээр барагдана шүү
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • кккккк (202.9.43.92)
    хар залуугаараа их гарын хулгайч болчихож дээ. өгч байгаа мэдүүлэг энэ тэр нь .гэхдээ ордог газраа орох байлгүй дээ.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • erleg (202.21.106.131)
    tui tui tui haraal chamaig ideg. har muu ymnuud urgelj chamd naaldag gazriin gavaar hursnii gund uter turgen gun noirsog.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурч
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
    • АРДЧИЛАЛ
      ЧИ ТЭР КОММУНИЗМ РУУГАА ТОНИЛ . АРДЧИЛАСАН МОНГОЛД ЮУГАА ХИЙЖ БАЙГАА МУУ УЛААНЫ БӨӨС ВЭ
      2016 оны 12 сарын 07
  • Зочин (103.57.93.156)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
    • Зочин
      МАНЫХАН НААД ҮГНҮҮДИЙГ ЧИНЬ БҮР ИЛҮҮ АМАА ЦАНГАТАЛ ЯРИАД БАЙГААГ СОНСДОГГҮЙ ЮМ УУ ДҮЛИЙ ГОДИЛОО
      2016 оны 12 сарын 07
  • Зочин (103.57.93.156)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг бараа таваар, үйлдвэр гэх мэт хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг бараа таваар, үйлдвэр гэх мэт гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг бараа таваар, үйлдвэрын газрыг нэмэгдүүлдэг.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.156)
    Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.143.199)
    Тэнэгтээрээ
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • CHUKA (43.228.129.150)
    ENE KHULGAICH MASH IKH HAHUUL AVSAN FORTUNAGIIN BUGS DOLOOGCH SHOROND HIIH HEREGTEI
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (103.57.95.113)
    Uls oron suirliin irmegt irseniig ard olon mini uhaaraach ee. Erunhiilugch terguutei luivarchdiig yaraltai ogtsruulj, hariutslaga tootsooch
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.187.163)
    estoi tsadsan novsh yarij bnada
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • dur gutagch (202.179.29.115)
    yostoi l bid iddegee idchihsen odoo bidend hamaagui gej helj baih shiv dee yaj ingej chadaj ba aa ene hund mongoloo gesen uner ch alga
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.29.26)
    1 hun bayajsan deer u niiteeree bayajsan in deer uu
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (110.22.114.138)
    ugaadasnii gulug
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
    6 цаг 58 мин
  • Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна
    7 цаг 22 мин
  • Х.Тэмүүжин: Энэ бол монголын парламентын 60 жилийн түүхийг илэрхийлэх том шийдэл шүү
    7 цаг 49 мин
  • ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    8 цаг 15 мин
  • БНСУ-ын Сөүл хотын Нуван дүүргийн ИХТ-ын дарга, төлөөлөгчид зочиллоо
    8 цаг 53 мин
  • Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    8 цаг 55 мин
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
    9 цаг 53 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн гурван хувьд муу ургажээ
    9 цаг 59 мин
  • Жахар цамыг маргаашаас эхлэн гурав хоног хийдэд хурж, бямба гарагаас Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна
    10 цаг 27 мин
  • Узбекистаны ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан дараах замуудыг хаана
    10 цаг 34 мин
  • Д.Пүрэвдаваа: Намын, улстөрчийн шийдвэр түрүүлж яваад байна
    10 цаг 39 мин
  • Н.Алтанхуяг: Бодлого гарч байж дараа нь сайдын тухай ярьдаг
    10 цаг 53 мин
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
    11 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
    12 цаг 0 мин
  • "Бууж мордох хорвоо"
    12 цаг 4 мин
  • Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
    12 цаг 57 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
    13 цаг 9 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    13 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
24 баримт
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК