Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Малчин тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ нөхөн төлнө

2016-12-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг гишүүдийн асуултад хариулахдаа “Энэ хуулийн төсөл батлагдвал малчид улирлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх нь нээгдэж байгаа юм. Өмнө нь ажилсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхэд 160 мянган иргэн хамрагдсан байдаг. Энэ хууль батлагдвал 400 мянга орчим иргэн хамрагдана гэсэн тооцоо байна. Хуульд зааснаар 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм. Өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн хүмүүс дахиад нөхөн төлөх боломжгүй гэж тусгасан.

 

Хуулийн төслийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх талаар ярилцаж байна. Одоогийн Нийгмийн даатгалын тухай хуульд хоёр жилийн өмнө өөрчлөлт орсон. Малчид сараар юм уу, улирлаар НДШ төлөх эрхийг нээгээд өгсөн. Хамгийн гол нь малчид энэ тухай ойлголтгүй  учраас сар бүр НДШ төлөх юм шиг ойлгоод яваад байгаа юм. Төрийн захиргааны байгууллага хууль сурталчилах, таниулах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажлаа хийх үүргээ гүйцэтгээд явах юм бол хууль олон түмэнд хүрнэ.

 

Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчид заавал болон сайн дураар НДШ төлөх эсэх асуудлыг бодлогоор ярих ёстой. Тэдний орлого тогтмол байдаггүй учраас заавал даатгалд хамрагдах шаардлага үүсдэггүй. Хуулийн төсөлд хамрагдах боломжтой нас 15-60 гэж оруулсан. Магадгүй 60 хүрсэн хүн ганц, хоёр жилийн НДШ-ээ нөхөн төлөх шаардлага үүсээд байгааг үгүйсгэхгүй. Мөн насанд хүрээгүй иргэн эцэг, эхийнхээ хараа хяналтан доор ажиллах эрх нээгддэг. Тиймээс 15 настай ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ төлөх эрхийг нээж өгч байгаа юм.

 

Өмнө ажилласан жил нөхөн тооцох, НДШ нөхөн төлөх тухай хуульд бүх иргэн хамрагдсан. Харин энэ хууль бол малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хамруулна. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч хувиараа НД төлдөг гэсэн тодорхойлолт шаардана. Харин малчин өөрийгөө нотлох хорооны тодорхойлолт шаардана. Ийм хоёрхон бичиг баримт шаардах юм. Энэ хууль хэр сайн хэрэгжих нь сурталчлах таниулахаас хамаарна.

 

Малчны гэр бүлийн хүн, туслах малчид хамрагдана. Татвар төлсөн баримтаа гэвэл хуулийн төслийн хамрах хүрээ нь хязгаарлагдана. Тиймээс татвар төлсөн баримт биш татвар төлөгчөөр бүртгүүлсэн байхыг шаардана. Ингэх юм бол хамрах хүрээ нь нэмэгдэнэ. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч яг хэдэн төгрөгийн шимтгэл төлөхийг хэлэх боломжгүй. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хэдэн жил төлөөгүй вэ гэдгээ тооцож нөхөн төлнө. Тухайлбал, таван жил НДШ төлөөгүй бол 500 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Энэ мөнгийг бөөнөөр нь төлж чадахгүй бол улирлаар, жилээр хувааж төлөх асуудлыг Засгийн газар зохицуулах эрхийг нь нээж өгсөн” гэв.   

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаан үргэлжилж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (103.10.23.114)
    Өнөөдөр 40өөс дээш насаны хүмүүс цөм ЦОЦ нийгэмийн үед улсад хөдөлмөр хийж салингаасаа шимтгэл тэтвэгрийн даатгал ҮЭийг гэшүүний татвар зэрэгийг албан жэрмаар төлөж байсан хүмүүс Хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй архив нь байхгүй болсон АНийн үед ажилгүй болож хөдөлмөр нь зогсон Сум нэгдлүүд тараж малчиний хөдөлмөрийг бүртгэх газаргүй болсон зэрэг олон шалтгаан би Энэ арга хэмжээ зөв арга хэмжээ болсон Харин хотод жилжэн ирсэн малчин гэр бүлүүд хэрхэн үүнд хамаарах вэ
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • 0000 (103.10.23.114)
    ХҮН БҮР ӨӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛАЖ ЦАЛИН АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ МАЛЧИН БОЛ ХАРИН ХАМГИЙН ИХ ХӨДӨЛМӨРИЙГ ХИЙЖ ХҮН АРДЫГ МАХ СҮҮ ЦАГААН ЭДЭЭГЭЭР ХАНГАЖ УЛСАД ТҮҮХИЙ ЭДЭЭ ӨГЧ БАЙГАА НЬ УЛСЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭЖ ИРГЭДИЙГ ЦАЛИНТАЙ АЖИЛТАЙ БАЙХАД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАЖ БАЙНАА ХҮМҮҮС МАЛ СҮРЭГ БОЛ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ТӨРИЙГ ХАМГААЛАЛТАНД БАЙНА ГЭЖ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН АЖИЛЧИН МИНЬ ЮУ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ ӨӨРӨӨ ТАА ӨӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛАЖ ЦАЛИН АВЧ БАЙГАА УЛСАД ЮУ ӨГЧ БАЙГАА ЮМ
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • ажилчин (202.131.239.22)
    Хувийнхаа малыг маллаад ямар ч татвар төлөөгүй байж ,бусдын насаараа төлж бүрдуулсэн НД сангаас мөнгө авна гэдгийг луйвар гэж ойлгож байна. Дээрээс нь ноос ноолуур өөр юу ч билээ мөнгөнүүд авдаг. Хүүхдүүд нь татвар төлөгчдийн барьж байгуулсан их дээд сургуульд ижилхэн төлбөртэй 2 үхрийн үнээр сурч, нийгмийн бүх халамжийг эдэлдэг. Энэ чинь АРИУН ЯВДАЛ мөн үү? Татвар төлөөгүй хүн нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж эдлэх ёсгүй. Тэр ч байтугай сонгуульд ч орох ёсгүй. ийм тэнэглэл монголд л байгаа асуудал шүү дээ. Тэгвэл ТҮЦ-ний эздэд бас тэтгэвэр олгоё.нөхөн төлүүлээд тэд харин татвараа төлөөд, нийгмийн өмнөх үүргээ биелүүлээд, халуунд халж, хүйтэнд хөрөөд явж байгаа байх шүү...эргүүнүүд ээ
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Дэнсмаа (112.72.11.119)
    Ард иргэдийн аж амьдралд нийцсэн хууль санаачлан хэлэлцүүлж бгаад чинь талархаж бна.Амжилт хүсье.
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    21 цаг 43 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    23 цаг 53 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    23 цаг 59 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК