Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсөв, мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулахад хяналт тавихыг Ерөнхий сайд хүслээ

2016-12-08
0
ЖИРГЭХ

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.  

Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүд, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд нь компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй, найдвартай байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

 

Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, түүний олон мянган гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн.

 

Монгол Улсын эдийн засаг жилээс жилд улам бүр өргөжин тэлж, 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23,1 их наяд төгрөгт хүрсэн билээ.  Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурд саарч, улс орны маань эдийн засаг, санхүүгийн хувьд  хүндрэлтэй цаг үе тулгараад байна.

 

Монгол Улс ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаагийн шалтгаан, нөхцөлийг гадаад орны судлаачид, олон улсын банк санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж үзээд үүний нэг үндсэн шалтгааныг төсвийн хөрөнгийн оновчгүй бөгөөд үрэлгэн зарцуулалт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд сахиж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

 

Манай бүртгэл, санхүү, статитсикийн байгууллагынхан, бүхий л байгууллага, аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдын хувьд хамгийн эрхэмлэж явдаг зүйл бол хууль журмыг ямагт дээдлэн сахих, өмч хөрөнгийн бүртгэл тооцоог нарийн чанд бүртгэлтэй,  эмх цэгцтэй байлгах явдал гэж үздэг.

 

Цаашид бид улс орныхоо эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулахад манай банк, санхүү, статистикийн салбарт ажиллагсад, үүний дотор бүртгэл тооцоог хөтөлж байгаа нийт нягтлан бодогчид Та бүхний бүртгэл, статистикийн зарчим, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төсөв болон мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулах талаар хатуу шаардлага, хяналт тавьж ажиллах нь ихээхэн хувь нэмэр болно гэж үзэж байна.

 

Байгууллага, аж ахуйн нэгжийнхээ, аймаг, орон нутгийнхаа улмаар нийт улс орныхоо өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгийг улам арвижуулахын төлөө цаг ямагт сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн бүртгэл, санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогчид Та бүхний цаашдын ажилд ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол орон маань цэцэглэн мандаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.25.195)
    Энэ залуу үнэхээр зөв санаа бодолтой байж магадгүй боловч өөрөө мэдээд шийдвэр гаргах эрхгүй, цаана нь түнтгэр дурак таглаад сууцсан байгаа байхаа даа!?!?!?!?!
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (121.168.26.232)
    Маш гое зев ярьцгаах юм даа гэвч хоер нуур гэж хэцуу
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    21 цаг 43 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    23 цаг 53 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК