УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр баталсан юм.
Үүний дараа хуралд оролцсон гишүүдийн 80.5 хувь нь “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.
Өмнө нь уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэц нь энэ сарын 2-нд хуралдаж, Цэцийн 12 дугаар дүгнэлттэй холбоотойгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн.
Тэгвэл одоо Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.