Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хуралдаан хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны даваа гарагт МАН VII Бага хурлаа хийхээр товлосон юм. Одоогоор намын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхой бус байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Дашрамд өгүүлэхэд тус намын Бага хурал 300 гаруй гишүүдтэй юм.