Хөгжлийн банкны асуудал өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл энэ долоо хоногт холбогдох Байнгын хороод Хөгжлийн банкны шалгалтын мэдээллийг сонсох юм байна.
Тодруулбал, маргааш Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 14.00 цагт Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсох аж.