Долоо хоног бүрийн даваа гаригт ИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай. Хуваарь ёсоор Төрийн ордны "А" танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байгаа бол МАН Бага хурлаа хийж буй юм.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй.
Харин АН хуралдаанаараа энэ долоо хоногт чуулган болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх аж. Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх дүгнэлтийг хэлэлцэж, хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.
Сэтгэгдэл (2)