Эрх баригч МАН-ын VII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд яг одоо хаалттай хуралдаж байна.
Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд нээлттэй илтгэл тавьсан бол дараа нь Бага хурлыг хаалттай горимд шилжүүллээ. Учир нь дотоод асуудлаа хэлэлцэж байгаа юм.
Хаалттай хуралдаанаараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн төрийн албанд томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох, бусад томилгоонуудыг хийх "чимээ" байна.