УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд гишүүдийн олонхийн саналаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөөд байсан оффшорын асуудлыг зохицуулах тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлууллаа. Учир нь тус хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаагүй аж.