УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Засгийн газраас Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг буцаан татлаа.
Хуулийн төслийг эргүүлэн татах болсон шалтааныг З.Нарантуяа гишүүн тодруулахад, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх хэрэгтэй" гэсэн хариулт өгсөн юм. Тэрбээр
“Хөгжлийн банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авч байгаа. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Мөн УИХ-ын гишүүдээс мөн хуулийн төслийг санаачилж байгаа юм билээ." гэж тайлбарлалаа.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа зарчмын зөрүүтэй санал хураалт явуулав.