Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар хэн, юу хэлэв

2016-12-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүд хуулийн үг өгүүлбэр,  заалт тус бүрийг  нарийн судлаж, боловсруулж батлах ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл нийгэмд хүлээлт үүсээд байгаа энэхүү хуулийн талаар эмэгтэй гишүүдийн байр суурь болоод чуулганы хуралдааны үеэр хэн, юу хэлснийг хүргэж байна.

 

М.Оюунчимэг: Энэ хууль бодит амьдралд хэрэгждэг хууль байх ёстой

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зайлшгүй шаардлагатай хууль учир батлагдан гарах ёстой гэсэн байр суурьтай байна. Гэхдээ зөвхөн энэ хуулийг гаргахын тулд гаргаж болохгүй. Энэ хууль бодит амьдралд хэрэгждэг хууль байх ёстой. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тоо, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл давамгайлах хандлага ажиглагдаж байна нь энэ хуулийг зайлшгүй яаралтай батлах ёстойг харуулж байгаа юм. Энэхүү хууль нь хувь хүний, гэр бүлийн цаашлаад улс орны хувь заяатай холбоотой учраас хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Хуулийн хувьд өмнөх хуультай харьцуулахад маш чухал чухал заалтууд орсон. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиас бараг 50-аад хувь нь шинэчлэгдсэн. Тухайлбал, хохирогчийг хамгаалах тухайн заалт цогцоороо орж ирж байгаа. Мөн мэдээллийг нууцлахтай холбоотой гээд засаг дарга, цагдаа нийгмийн ажилтан юу хийх ёстой зэрэг бүх зүйлийг нарийн зааж өгсөн. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нарийн заалтууд энд бас тусгагдсан.

 

Цогзолмаа: Гэр бүлийн хүчирхийллээс гишүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой хууль гэдгийг ялгаж салгах хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Би энэхүү хуулийн төслийг анхнаас нь эхлэн дэмжиж ирсэн. Тиймээс ч ажлын хэсэгт нь орж ажилласан. Монголын өнөөгийн нөхцөлд иргэд маань ажилгүй, орлогогүй амьдрал хүнд байгаа учир гурван өрх тутмын нэг нь архидалтын ямар нэгэн дарамтанд өртөж байна. Тиймээс ч Гэр бүлийн хүчирхийллийн хууль нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ хууль нь манай зарим эртэй гишүүдийн тайлбарлаад байгаа шиг монгол уламжлалаа эвдэх гээд гэр бүлийн хоёрын дунд жижигхэн маргаан болоход нь цагдан хорьж, гэмт хэрэгтэн болгох гээд байгаа хууль ерөөсөө биш. Гэр бүлийн хүчирхийллээс гэр бүлийн гишүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой хууль гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хүчирхийлэл гэр бүлд олон удаа давтагдаж, улмаар эрүүл мэнд, амь насанд нь хүрдэх хүртэл хүндэрсэн зүйлийг нь зөрчил гээд цагдаагийн байгууллага 72 цаг бариад хорьдог бус эдгээр хүчирхийлэл удаа дараа үйлдээд байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох ёстой гэдгээр энэхүү хууль батлагдан гарна.

Мэдээж олон удаа давтагдсанаас болоод гэр бүлийн гишүүдийн аль нэг нь эрүүл мэнд, амь насаараа хохиорсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нь өөрөө шударга нийгмийн үнэт зүйл шүү дээ.

 

Б.Ундармаа: Хууль нарийн шигшигдаж, батлагдах байх гэж найдаж байна

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг Эрүүгийн тухай хуультай зөрчилдөж байна гэж үзээд байгаа. Тэгвэл бид энэхүү хуулийг 2002 оны эрүүгийн хуультай дуйцүүлээд явах учраас зөрчилдөх зүйл гарахгүй. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд ихээр хохирох болсон учраас нийгэмд ихээр хүлээлт үүсгэж байна. Би энэ хуульд хохирогч нь хэн ч байсан өмгөөлүүлэх, хуулийн зөвлөгөө авах эрхтэй байх, тэдгээрийн төсөв санхүүг хэн хариуцахыг тодорхой зааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ заалтыг хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр яригдах байх. Ямартай ч хууль нарийн шигшигдаж, батлагдах байх гэж найдаж байна.  

 

 

Ц.Нямдорж: Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд томъёоллыг маш сайн гаргах хэрэгтэй

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Энэ хууль хөдөөний амьдрал дээр яаж буух вэ гэдгийг бодолцож хийх ёстой. Захиргааны зөрчил гаргасан ч гомдлыг үл харгалзан заавал шүүхээр шийддэг юм руу явах болж байна. Ингэсэн нөхцөлд шүүхийн ачаалал нэмэгдэнэ, ялихгүй шалтгаанаар малчид аймаг руугаа дуудагдах болох нь. Монгол бол нүүдлийн болоод суурьшмал амьдралтай орон. Суурьшмал амьдралтай орны хуулийг аваад хэрэглэхээр нүүдлийн амьдралтай иргэдийн эрх ашиг хөндөгдөх болдог. Жишээлбэл, 310 гаруй сум шүүхгүй, хэрвээ энэ заалт дэмжлэг хүлээх юм бол хөдөөний малчин ялих, шалихгүй шалтгаанаар аймаг руугаа шүүхэд дуудагдаж, цаана нь таван хүүхэдтэй эмэгтэй л үлдэх болж байна. Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд томъёоллыг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол гэр бүлийн нарийн ширийн асуудал Эрүүгийн хууль руу татагдан орох болж байна.

 

З.Нарантуяа: Энэ хуулийг яаралтай батлах ёстой

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 100 гаруй саналын 80 хувь нь редакцын чанартай саналууд. Хуулийн агуулга хэвээрээ байгаа. Болохгүй байна гээд буцаагаад авсан хууль тэр чигээрээ буцаж орж ирсэн. Энэ хуулийн ач холбогдлыг нийгэм маш их хүлээж байгаа үед яаралтай батлах ёстой.

 

О.Баасанхүү: Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй. Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог. Ахмадууд яах гэж зээл авдаг юм, өөрсдөө гоё ганган хувцас авч өмсөх гэсэндээ биш үр хүүхэддээ зарцуулах гэж л тэтгэврийн зээл авдаг. Хүргэн нь хүүхдээ зоддог, арга буюу гэртээ аваад ирдэг. С.Чинзориг гишүүн та нийгмийн чиглэлийн төлөөлөл, энэ асуудалд харгис хандаж болохгүй шүү.

 

Н.Оюундарь: Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна. Гэр бүлийн хамааралтай хүнийг зодож гэмтээсэн бол эхний ээлжинд захиргааны хариуцлага хүлээнэ. Удаа дараа давтагдвал шат дараалсан эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

А.Сүхбат: Энэ хууль дорнын заншилтай манай оронд тохирохгүй

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: 2005 оноос мөрдөгдөж эхэлсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт сайн байхад өрнөдийн хуулийг Монголын хөрсөнд суулгаж батлах гэж зүтгэх хэрэг байна уу, шинэчлэн найруулаад өргөн бариад байгаа хууль дорнын заншилтай манай оронд тохирохгүй. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй цаг юм уу, хайртай морио хазаар амгайтай нь хослуулж болохгүй болсон цаг юм уу? Тэрийг би ойлгохгүй байна. Гадны төсөл авсан байгууллагууд олон нийтийн сүлжээгээр “балбаад” өгөхөөр бид бүхэн хууль батлах ёстой юм уу? Амьдралаас хол энэ хууль батлагдаад хэн эргэж харах юм? Өрнөдийн хууль орж ирнэ гэдэг нь буутай хууль орж ирэхийн шинж. Орой 10:00 цагаас хойш манай хаалгыг хүн тогшвол буудах эрхтэй гэсэн үг. Энэ хуулиар ял авах эхнэр, нөхрийн тоо нэмэгдэх нь. Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гараад байна вэ, гэдэг оношийг нь олох нь чухал. Энэ бол ажилгүйдэл архидалт ядуурлаас үүдэлтэй.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.228.131.113)
    төслөөс мөнгө идчих гэж энэ хэдэн авгай хүүхнүүд яасан их улайрч байна вэ? эцэст нь ямар хор уршигтай зүйл болохыг хэчнээн гэр бүл салж хэчнээн хүн шоронгийн хаалга татахыг бодолцолгүй л мөнгөний төлөө улайрах юм даа.
    2016 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (43.228.131.113)
    энэ хууль батлагдвал дараа жилд салсан гэр бүлийн тоо нэмэгдэж өнчирсөн үр хүүхдүүдийн тоо олширох байх даа.
    2016 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.120.7)
    Энэ хууль иргэдийг урьдчилан сэргийлэх талд ихээхэн ач холбогдолтой байхаа. Гэмт хэрэгт тооцогдоно гэдэг утгаараа чухал хууль болно гэж хулээгдэж бна. Хойт эцэг хамаатан нарын бэлгийн хучирхийлэл ихээхэн газар аваад бгааг унэндээ нуугаад бна шуудээ гаж донтонгууд их болсон.н энэ талаар сайн заалтууд орсон л бгаасай. Гэр бул салахад эхнэр хуухдээ гудамжинд гаргах явдал ч
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • та минь ээ (202.9.40.249)
    Энэ хэдэн эргүү УИХ-н малнууд хэдэн мянган жилийн гэр бүлийн харилцааг өөрчилөх болох уу. Энэ улс шоронжсон эрүүгийн улс болж хувирхан дээ.
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Би (202.9.40.249)
    Ер нь авгай авахаа болиёдоо .Яасан тамтай юм бэ.Сайн муу хосолж байж амьдрал болдог гэж ойлгох юм.Олон эхнэртэй арабууд харин эвтэй найртай амьдарч харагддаг шүү.Энэ нд нэг учир байна .
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (220.244.191.190)
    Өөрсдөө гэр бүлээс гадуур замбараагүй явдалтай учраас энэ хуулийг батлуулах ямар ч сонирхолгүй худлаа мушгин тайлбарлаж бна
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Аниргэрэл (202.70.44.238)
    Хүүхнүүдийн буруу маш их байна. гэр орноо авч явж чадахгүй, үр хүүхдээ эрүүл зөв өсгөж чадахгүй, бүхнийг нөхрийн буруу гэж орилж хашгирдаг. үүнийг эрчүүд тэвчихгүй болохоороо гар хүрдэг. Гэтэл хүнд харагдахгүй ил биш хүчирхийллийг хэлэхгүй муухайгаар хэлэх, хэл амаар доромжлох, зэрэг сэтгэл санааны хүчирхийллийг яах вэ? Хүүхнүүдийг ер нь байранд тавих хэрэгтэй. Шийтгэвэл хоёулангий нь шийтгэ. 2 маргалдахад нэгний зөв, нэгний буруу гэж байхгүй. Хоёуланд нь л байгаа.
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • яг үнэн (103.14.36.54)
    Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гараад байна вэ, гэдэг оношийг нь олох нь чухал. Энэ бол ажилгүйдэл архидалт ядуурлаас үүдэлтэй. энэ яг үнэн Сүхбатын хэлдэг
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.31.21)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 26 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    5 цаг 5 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    5 цаг 11 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    5 цаг 20 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    5 цаг 31 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    5 цаг 57 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    6 цаг 24 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    7 цаг 2 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    7 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    7 цаг 44 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    7 цаг 47 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    8 цаг 29 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    8 цаг 35 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    10 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    10 цаг 11 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    10 цаг 18 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    10 цаг 58 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    11 цаг 21 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    11 цаг 28 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 39 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК