Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ахмад настны тухай хуулийн төслийн хэлэлцэв

2016-12-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 67.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа нар танилцуулав.

 

 

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

 

 

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулсан.

 

Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ.

 

Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон гэж Засгийн газар үзэж буй юм байна.

 

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар нар ажлын хэсгийн хамт оролцсон юм. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцсэн билээ.

 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, М.Билэгт, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Н.Учрал, Г.Занданшатар, Н.Амарзаяа, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээл авах хугацаанд хязгаар тавих, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх, мөн ахмадын хиймэл шүд, протез хийх зардлыг төрөөс даадаг хугацааг богиносгох, хөдөө орон нутагт амьдарч байгаа настнуудад нийтийн тээврийн хөнгөлөлт олгох, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадваргүй ахмад настны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй сонирхож байлаа.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, өчигдөрхөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 650 тэрбумыг арилжааны банкуудад 15 хувийн хүүтэй байршуулах талаар ярилцсан. Бидний хувьд тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавих асуудлыг ярилцаж байгаа. Тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг 15, 12, 9 гээд үе шаттайгаар бууруулахаар чиглэл өгөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд тэтгэврийн асуудалд нэгдсэн аян зохион байгуулна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авдаг, тогтоосон хэмжээнээс бага тэтгэвэр олгож байгаа нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой хууль бус ажиллагаанд хяналт шалгалт хийх юм. Энэ нэгдсэн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүчний байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Үүний дараа ижил хугацаанд, адилхан нөхцөл байдалд ажил хийсэн ч тэтгэвэр нь зөрүүтэй байдаг ахмадуудын асуудлыг судлан шийдвэрлэнэ. Түүнчлэн нийт ахмадуудын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг нь судлагаагаар тогтоогдсон. 2005 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль нь нийгмийн халамжид чиглэсэн байлаа. Шинэчилсэн найруулга хийх болсон гол шалтгаан нь ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал байв. Энэ харилцааг зохицуулахаар тусгайд нь есдүгээр зүйл болгон оруулж байгаа. Мөн энэхүү хуулийн төсөлд аймаг, нийслэл харгалзалгүй ахмад настнууд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих заалтыг оруулсан. Харин таван жилд нэг удаа ахмад настнуудыг хиймэл шүд, протез хийх төлбөрийг төрөөс даадаг хугацааг богиносгох шаардлагагүй гэж үзэж байна. Чанартай сайн байгууллагаар хиймэл шүд, протезоо хийлгэвэл асуудал үүсэхгүй гэж бодож байна. Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй ахмад настан 7000 байгаа. Гэвч улсын хэмжээнд ахмадын асрамжийн газар 9 байдаг бөгөөд нийт орны тоо нь 243. Энэ асуудалд УИХ-ын гишүүдээсээ дэмжлэг хүсмээр байна. Ирэх онд хэлэлцэгдэх нийгмийн халамжийн тухай хуульд энэ асуудлыг шийдвэрлэх томоохон зохицуулалт шаардлагатай байна гэж хариулж байлаа.

 

 

Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.43.77)
    цэрэг бол хүн биш цэрэг гэдэг хэлц үгний тод жишээ цэрэг таны эрдэм чадлыг цэргийн байгууллага 25 жил ашиглсан одоо таны хэрэг байхгүй гэж гудамжинд гарган хаяж байгаа нь үнэн цэргийн дарга дагсан хүн тушаал авч энд тэнд явсаар байгаад амьдарлын эцэст хэмхэрхий ширээтэй үлддэг нь одооч хэвээр үргэлжилсээр ядахдаа хугацаа ажлын амжилтаар олгодог цолыг олгоод байж болондоо гэтэл үгүй харин орчин цагт боловсорсон боловсон хүчнүүд нь хулгай хийх муу арга барил сураад сүүлдээ цагаандаа гарсан үүний жишээ бол хууль зүйн сайд асан Тэмүүжин цагдаа нарт албан тушаалын цол олгох хууль батлуулж арван хэдэн жил ажилсан залууг дарга гэдэг сэтэр зүүж хурандаа цол ологж байхад 25-36 жил цагдаа мөрдөн байцаагч, төлөлөгч хийсэн ахмад ажилтанууд хурандаа цол авах хугацаа болж ажлын амжилт гаргасан хэдийч хурандаа цолыг олголгүй хохироосон хуулиа шинчилэн баталж ажилаж байхдаа хурандаа цол олгох хугацаа болсон ахмад ажилтанд хурандаа цолыг олгох заалтыг шинэ хуулиндаа заалт болгон тусган оруулж хурандаа
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ТҮҮХИЙ ХУУЛЬ БОЛСОН БАЙНА ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД 25 ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭЖ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН УЛСУУДЫН НИЙГЭМИЙН АСУУДАЛ ШИЙДЭХ НЭГ ҮГ ӨГҮҮЛБЭР АЛГА ТЭР ХҮМҮҮСИЙН АСУУДЛЫГ НИЙГЭМИЙН ГАДНА ХАЯСАН ХЭВЭЭР БАЙНА 45 НАСТАЙ ИДЭР ЗАЛУУЧУУД ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРААД АЖИЛД ОРОХ ГЭХЭЭР АЖИЛ АВАХГҮЙ, НИЙГЭМИЙН ХАЛАЖИНД ОРОХ ГЭХЛЭЭР 60 НАС ХҮРЭГҮЙ ГЭЭД ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА НЬ БОЛХООР 25 ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭЭД ТАТСАН ТАМХИНЫ ИШЭЭ АХЯЖ БАЙГАА АДИЛ ГУДАМЖИНД ГАРГАН ХАЯЖ БАЙНА ҮГҮЙ ЯДХАД ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГОНО ГЭСЭН ЗААЛТТАЙ ЦЭРГИЙН ЦОЛЫГ ОЛГОХГҮЙ ОЛГОГДСОН ЦОЛНЫ ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙХДАА БОЛООД БАЙХАД ОЛГОЛГҮЙ ХОХИРООЖ БАЙГАА ХЭРНЭЭ ХУГЦАА БОЛЛОГҮ ЙУЛСАД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХ ХУУЛЬ БАТЛАЖ ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖ ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАЖ БАЙНА ҮНДСЭН ХУУЛЬД ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭСЭН ЗААЛТ ЗАРЧИМ АЛДАГДАЖ ХОХИООЖ БАЙНА ҮҮНИЙГ ХУУЛЬД НАРИЙВЧЛАН ЗААЛТ БОЛГОН ТУСГАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.46.212)
    Ene said ym bichej cjaddagl bgaadaa
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    20 цаг 38 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    22 цаг 48 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    22 цаг 55 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    23 цаг 6 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК