Ардчилсан нам-ын VI их хурлаас намын даргыг сонгуулийн зарчмаар шийдвэр гаргасан. Энэ дагуу намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 12-ны өдрөөс эхэлж бүртгэж эхэлсэн. Бүртгэл өнөөдрийн 16.00 цагт дуусна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр АН-ын даргад өрсөлдөхөөр Сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөр, өргөдлөө өглөө. Тэрбээр "Хувийн эрх ашигт дулдуйдаж, дарга тойрсон фракц, бүлэглэлүүдэд биш нэгэн тугийн дор үзэл бодлоороо нэгдсэн Ардчилсан намын зорилго, алсын хараа бол дөрвөн жилийн дараа зөвхөн сонгуульд ялаад зогсохгүй дөчин жилийн дараах оюун ухаант иргэдийн эрх чөлөөтэй, эрүүл нийгэмтэй,дэлхийд өрсөлдөх Монгол улс байх юм. Тиймээс энэ тэмүүлэл, хүсэл зорилгыг минь харгалзан үзэж Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөгчөөр бүртгэн авч, сонгох, сонгогдох эрхийг минь баталгаажуулж өгнө үү" хэмээн АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах хороонд хүсэлтээ хүлээлгэн өглөө.
АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан АН-ын гишүүн М.Чимэддорж нар нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээд буй юм. Одоогоор АН-ын даргын өрсөлдөөн таван хүний дунд явагдахаар байна.
Сэтгэгдэл (5)