Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн ойд зориулсан хурал болж байна

2016-12-20
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2016.12.20/ Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ.

 

 

Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцож байгаа юм.

 

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хэсгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон даргаллаа.

 

 

Хурлыг нээж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэлэв.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлсэн үгэндээ “Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Хурлаар шинэ Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, ардчилал, Үндсэн хуульт ёсны үндэсний уламжлал, төрийн эрх мэдэл хувиарлах онол түүнийг хэрэгжүүлэх онцлог, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, улс төрийн тогтолцоон дахь инститиудын харилцааны зохистой механизмийг бүрдүүлэх, сонгуулийн ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох арга хэлбэрийг боловсронгуй болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орноо хөгжүүлэх хэтийн төлөвтэй холбон авч үзэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан Үндсэн хуулинд хийх өөрчлөлтүүдийг яаж хийх зэрэг олон чухал асуудлуудыг судлан үзэж бодлогын хэмжээнд эрдэмтэн судлаач та бүхэнтэйгээ хамтран ярилцах шаардлагатай гэж үзсэн” хэмээлээ.

 

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Үндсэн хууль 25 жил үйлчилнэ гэдэг бол гайхамшигтай ололт юм. Үүнд Монголын нийгмийн тогтвортой байдал нөлөөлсөн ч Үндсэн хуулийг анх боловсруулагчдын ухаалаг сонголт чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд бат бэх суурийг бий болгосон. Нэгдсэн үндэстний байгууллага Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ арга хэмжээнд оролцож буйдаа туйлын баяртай байна” хэмээн тэмдэглэлээ.

 

 

Үдээс өмнөх хуралд УИХ-ын гишүүн, улстөр судлаач, хуульч Д.Лүндээжанцан

 

“Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эрх зүйн үр дагавар, боловсронгуй болгох үндэслэл, шаардлага” сэдэвт илтгэл тавьж, илтгэлдээ  “Үндсэн хууль бол 25 жилийн тэртээ монголын ард түмний хийсэн түүхэн сонголт, төр улсын маань бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, хүн ардын маань эрх, эрх чөлөөний эрх зүйн гол баталгаа” хэмээн онцоллоо.

 

 

Үдээс өмнөх хуралд мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт ба 5 эрх мэдлийн загвар", Чикагогийн Их сургуулийн Олон улсын эрх зүй, улстөр судлалын профессор Том Гинсбург "Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн үр дүн: туршлага, сургамж", Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа "Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага: сургамж, шийдэл", Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Үндсэн хуульт ардчилалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр тус тус илтгэл тавьсан.

 

 

 

 

Дараа нь илтгэлтэй холбогдуулж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Илтгэлийг хуралд оролцогчдоор хэлэлцүүлснээр үдээс өмнөх хэсэг өндөрлөж, оролцогчид дурсгалын зураг авахуулав. 

 

 

Хуралд оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат хуульч Б.Чимид агсны 1992 онд баталсан Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлалыг тайлбарлан бичсэн "Үндсэн хуулийн үзэл баримтлал" ном болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан “Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ" судалгааны тайланг тараалаа. 

 

Эрдэм шинжилгээний хурлын үдээс хойших хэсэг 13.30 цагт эхэлнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.9.43.77)
    ЦАГДААГИЙН ХУУЛИЙГ ШИНЧЛЭН НАЙРУУЛЖ БАЙГАА 2013 ОНД БАТАЛСАН ЦАГДААГИЙН ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭДЭГ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БОЛСОН ЯАГААД ГЭВЭЛ ХУГАЦАА, АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГОДОГ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОГДОХ ХУГАЦАА НЬ ЦАГДААД АЖИЛАЖ БАЙХДАА БОЛЧИХООД БАЙХАД ХУРАНДАА ЦОЛЫГ НЬ ОЛГООГҮЙ БАЙЖ ХУГЦАА БОЛЛОГҮЙ АЛБА ХААГЧИД ДАРГА БОЛЛОО ГЭЖ ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ, АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАВАЛ ХУГАЦААНААС ӨМНӨ ЦОЛ ОЛГОН ГЭЖ ЗААЧИХААД АЖИЛЛАЖ БАЙХДАА АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАСАН АЛБА ХААГЧИДАА ОЛГООГҮЙ ЦОЛЫГ АЖЛЫН АМЖИЛТ ГАГААГҮЙ АЛБА ХААГЧИД ДАРГА БОЛЛОО ГЭЖ ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ ЦАГДААГИЙН АЛБА АЛБА ХААГЧАА ЯЛГАВАРЛАЖ ЦОЛ ОЛГОСОН ХУУЛИА ШИНЧИЛЖ НАЙРУУЛЖ ЦАГДААГИЙН ЦОЛЫГ НЬ ОЛГООГҮЙ ХОХИРООСН АЛБА ХААГЧИД ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЗААЛТЫГ ХУУЛИНДАА ЗААЛТ БОЛГОН ТУСГАЖ ОРУУЛАН ЦОЛЫГ НЬ ОЛГО АЛДАА ГАРГАСАН БОЛ АЛДААГ ЗАСАЖ ЗАЛАРУУЛЖ ЗӨВ БОЛГОЖ БАЙХ ЁСТОЙ АЛДСАН ЮМ ЧИНЬ ӨНГӨРСӨН ГЭЖ ОРХИН ХОХИРСОН АЛБА ХААГЧАА ХОИРООЖ БОЛОХГҮЙ
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цэргийн цолыг хугацаа ажлын амжилтаар олгох журамтай үүнтэй уяалдуулан цагдаагийн алба хаагчид цол олгох журмыг 1995.11.7 нд монгол улсын ерөнхийлөгч зарилгаар баталгаажуулсан цагдааагийн алба хаагчид цол олгох энэ зарлиг хүчингүй болоогүй гэтэл цагдаа нарт албан тушаалын цол олгох хуулийг 2013 онд батлуулан хурандаа цол олгох хугацаа болоогүй, ажлын амжилт гаргаагүй байгаа залуусыг дарга болгож хурандаа цол олгосон нь төрийн эрх мэдэлийг хууль бусаар авах ажлыг зохион байгууллатайгаар үе шатттайгаар хийж байгаа ажил байна алабн тушаалын цол олгохдооцагдаад ажиллаж байхдаа хурандаа цол олгох хугацаа болсон, ажлын амжилтыг гаргасан боловсон хүчнүүдэд цолыг олгоод явсан бол хууль түүнийг хэрэгжүүлэх журам зөрчигдөхгүй гэтэл өөр бодол санаа агуулж хийсэн өөрөөр хэлбэл өөрийн эрх ашгийг хамгаалах хууль гаргуулсан нь харагдаж байна энэ хулийг яаралтай шинчилж ажиллаж байхдаа хурандаа болон бусад цолоо авах хугацаа болсон ахмад ажилтанд цолыг нь нөхөн олгох заалтыг оруулж батлан хохироож үл
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ИХ ХУРЛЫН ДЭ ДАРГА ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НЯМДОРЖ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ИХ ХУРАЛД ДЭЭР ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙСАН УЛСУУДЫГ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР НЭРЭЭР АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛГҮЙ БОЛГОСОН УЛСУУДАА ОЛЖ ИР АЖИЛД АВ ГЭЖ БАЙСАН ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙГААД ЦАГДААГААС ДУТАГДАЛААР ХАЛАГДСАН ХҮН НЭГ ЖИЛИЙН ДАРАА ЦАГДААД ОРОХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ БАЙХАД АЖИЛАА ХЭВИЙН ХИЙЖ БАЙСАН МӨРДӨН БАЙЦААГЧ, ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ 25 ЖИЛ АЖИЛСАН ГЭЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЧИХӨӨД ЯАГААД ЦАГДААД ЭРГҮҮЛЭН АВАХ ЭРХИЙГ НЬ ХААГААД БАЙГАА ЮМ ХУУЛЬ САХИУЛАХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХУУЛЬ ХУДАЛ ТАЙЛБАРЛАЖ АЛБА ХААГЧАА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛДӨГ АСУУДАЛАА ЗОГСООГООЧ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ГЭЖ ЦАГДААГИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН БОЛОВСОН ХҮЧНҮҮД АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИНГАА НЭХЭМЖИЛЖ АЖИЛДАА ОРОХ ӨРГӨДӨЛӨӨ ШҮҮХЭД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИАР ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОЖ БАЙГАА АЛБА ХААГЧИЙГ АЖИЛААС ЧӨЛӨЛӨХ ЗААЛТ БАЙХГҮЙ ХУУЛЬ БУРУУ ХЭРЭГЛЭЖ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАСАН УЛСУУДЫН ХОХИРОЛЫГ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГСАН ХҮН ХАРИУЦАН ТӨЛӨХ ХУУЛЬ ГАРЧ
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙГААД 25 ЖИЛ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛСАН ГЭЭД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ЗАЛУУЧУУД АЖИЛДАА ОРОХ ЮМ БОЛ ЖИНХЭНЭ АВЛИГТАЙ ТЭМЦЭНЭТЭД ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ХУУЛЬ БУС ЗҮЙЛ ХИЙДЭГ НӨХДҮҮДИЙН ХУУЛЬ БУС АЖЛЫГ БҮГДИЙГ НЬ МЭДЭЖ БАЙГАА ЖИНХЭН ҮНЭН НҮҮРИЙГ ГАРГАЖ ИРНЭ ТЭГЭЭЭДЧ ЦАГДАГИЙН АЖЛЛЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН МӨРДӨН БАЙЦААГЧ НАРЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИАР АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛДӨГ ЮМ БАЙНЛАЙ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИНД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОЖ БАЙГАА ТӨЛӨӨЛӨГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧИЙГ АЖИЛДААС НЬ ЧӨЛӨӨЛ ГЭСЭН ЗААЛТ ҮГ ӨГҮҮЛБЭР БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНЛАЙ ИЙМД АЖИЛЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДСӨН УЛСУУД АЖИЛДАА ОРОХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ БАЙГАА ХАЛАГДСАН ХҮН Л ЖИЛИЙН ДАРАА АЖИЛДАА ОРОХ ЭРХ НЭЭЛТТЭЙ БАЙГАА ШҮҮДЭЭ
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    Авлигийн хэргүүдийгилрүүлж байсан мөрдөн байцаагч, төлөөлөгч нарыг 25 жил цагдаа цэргийн байгуулллагад ажилласан гэж ажилаас нь чөлөөлж цэргийн тэтгэвэрт гарган ажилгүй болгоод авлигчдийн хууль бус үйлдэлийг мэдэхгүй залуучуудыг дарга болгон сэнтийд залан албан тушаалын цол олгох хууль гарган хурандаа цол олгож амыг үдэж төмсөгдөөд хууль бус зүйл хийх үүд хаалгаа нээсэн байна гэж харагдаж уншигдаж байна 25 жил цагдаад мөрдөн байцаагч төлөөлөнгч хийсэн залуучууд бол амлигчидийн хууль бус бүх зүйлийг мэдэж байгаа учир 25 жил ажилсан гэдэг нэрээр ажиллаас нь чөлөөлүүлж өөрдийн замыг зассан байн 25 жил цагдаад мөрдөн байцаагч ,төлөлөгч хийсэн залуучууд одоо 50 нас хүрээгүй залуус байгаа тэднийг ажилаас чөлөөлөх ямарч хууль байхгүй тул Засаг барьж байгаа улс ажиллаас чөлөөлсөн энэ хүмүүсийг ажилд нь авч хууль бус асуудалтай нийгэмээрээ тэмцэх ёстой
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    Авлигчин казино Энхбаатарт Элбэгдорж генарл цол олгосон нь тэгвэл тэр авлигийн хэргийг илрүүлж, мөрдөж, хууль зөрчсөн гэм буруутайг шүүхээр тогтоолгосон мөрдөн байцаагч цагдаагийн хошууч, дэд хурандаад яагаад хурандаа цолыг нь олгоогүй вэ, мөрдөн байцаагчдаа авлигийн мөнгө өгөх гээд гүйж явсан өмгөөлөгч Яринпилын үйлдэлийг шүүх гэм буруутай үйлдэл болохыг тогтоогоод байхад авлига өгөх гэж явсан Яринпилийн үйлдэлийг илрүүлсэн мөрдөн байцаагчид олгоогүй гавъяат хуульч цолыг Элбэгдорж яагаад Яринпилд гавъяат цол олгосон вэ ЭЛБЭГДОРЖ САЯХАН ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ГЭЖ ХУЦАЖ БАЙСАН ТЭГШ ҮЙЛЧИЛЖ БАЙНА УУ ??? АВЛИГЧИНД ТӨРИЙН ШАГНАЛ, ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОДОГ ХУУЛЬ ЖУРАМ ГАРСАН ЮМ УУ
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ҮНДСЭН ХУУЛЬД ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭЖ ХУУЛЬЧИЛСАН ГЭТЭЛТӨРИЙН ТЭРГҮҮН НЬ ТӨР, НИЙГЭМД АЖИЛСАН АХМАДУУДЫН АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ТӨР ЗАСГИЙН ОДОНГ ОЛГОХГҮЙ ЯЛГАВАРЛАЖ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ЗҮҮСЭН АВЛИГЧИН,АРХИЧИН АЛБАН ГАЗРЫН ЖИЖҮҮР ХИЙЖ БАЙГАА АРДЧИЛСАН НАМЫН НЭР ЗҮҮСЭН ХУЛГАЙЧ НАРТАА ГАЪЯАТ ХУУЛЬЧ, ГАЪЯАТ АЖИЛТАН ЦОЛ ОЛГОЖ ХУГЦАА, АЖЛЫЭ АМЖИЛТААР ОЛГОДОГ ЦЭРГИЙН ЦОЛЫГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛ ОЛГОДОХ ХУГАЦАА БОЛСОН АХМАД АЖИЛТАНД ЦОЛЫГ ОЛГОЛГҮЙ АВЛИГЧИНД ГЕНАРЛЬ ЦОЛ ОЛГОЖ АДАГ СҮҮЛД НЬ АЛБАН ТУШААЛЫН ЦОЛ ГЭЖ ГАРГАН АРАВ ГАРАН ЖИЛ ЦАГДААД АЖИЛСАН ЗАЛУУЧУУДАД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛЛОО ЭНЭ ШУДАРГА ЁС УУ ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ ЭНЭ ЗАВХАРЛЫГ ЗАСЧ ХУУЛЬД БАЙГАА ЗААЛТАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    20 цаг 38 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    22 цаг 48 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    22 цаг 55 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    23 цаг 6 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК