Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ

2016-12-21
0
ЖИРГЭХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”,  Японы “Сумитома” гэх гурвалсан нэгдэлтэй  хэлэлцээ хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Энхболд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан байна.

 

Уг асуулгад “...Монгол Улсын нийгэм эдийн засгийн энэ хүндрэлтэй цаг үед Монгол Улсын эдийн засгийг хүндрэлээс богино хугацаанд гаргахуйц цаашлаад Монгол Улсыг хэдэн үеэр нь авч явах бүрэн боломжтой “АРД ТҮМНИЙ ӨМЧ” болсон Тавантолгойн бүлэг ордын талаар  Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого барьж байгаа, цаашид эдийн засгийг үр өгөөжтэй байлгах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлсөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах асуулгыг тавьж байна.

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа эсэх /2015, 2016 онуудад Улсын төсөвт хэдий хэмжээний татвар хураамж төвлөрүүлсэн/, ажилчдын нийгмийн асуудал болон орон нутагт өгч буй үр өгөөж, нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, БНХАУ-ын “ЧАЛКО” компанид төлөх өрийн өнөөдрийн байдлаар ямар шатандаа байгаа, хэзээ төлөгдөж дуусах талаар, өр төлбөрөө төлж дууссаны дараагаар уг компани нь эдийн засгийн үр өгөөжтэй бие даан үйл ажиллагаагаа явуулах боломжтой эсэх талаар

 

2.  “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-иар дамжуулан Монгол ард түмний өмч болсон Тавантолгойн бүлэг ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл тогтоохдоо 6.4 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоосон байдаг. Иймд энэ ордын өнөөгийн үнэлгээг  бодитойгоор тогтоосон эсэх талаар, Монгол Улсын иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа хэзээ бодит үр шимээ өгч эхлэх. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

 

3. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гаргах хамгийн том боломж гэж харж байгаагийн хувьд тус орд газрын тээвэр ложистикийн асуудлыг яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ТӨМӨР ЗАМ-ын асуудал нэн чухал гэж үзэж байгаа болно. Иймд тус төмөр зам ямар эх үүсвэрээр, хэзээ эхэлж хэзээ дуусах, одоогийн байдлаар төмөр замыг барьж байгуулах гэрээ хэлэлцээр ямар шатандаа явж байгаа талаар, төмөр зам тавигдсанаар орд газрын үнэлгээ хэрхэн нэмэгдэх талаар, Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар,

 

4. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон олон мэдээлэл цацагдаж байгаагийн дотор “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувийг БНХАУ-ын компанид худалдах гэж байгаа талаар гэрээ хэлцэл хийж байна гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж, улмаар манай тойргийн иргэд сонгогчдын зүгээс УИХ-ын гишүүн миний дээр хаягласан санал, хүсэлт, шүүмжлэл, гомдол маш ихээр ирэх боллоо. Иймд  “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь худалдан борлуулах гэрээ хэлцлийн хүрээнд,

 

Үүнд:

 

· “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь ямар компанид худалдан борлуулах гэж байгаа манай улсад ямар санал ирсэн талаар,

 

 Энэ гэрээ хэлцэлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар /БНХАУ-ын гадаад улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор гадаад улсад цэргийн үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг/,

 

· Уурхайгаас гаргаж буй нүүрсний үнийн бодлогод урт хугацаанд манай улс ямар байр суурьтай байх талаар, /нэг улсын хараат болох монополь байдалд орох магадлалын талаар/

 

· Үндэсний аж ахуйн нэгж, орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хэрхэн оролцуулах талаар,

 

· Монгол ажилчдын ажлын байр нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээний талаар

 

5. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж худалдах гэж байна гэсэн мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Тавантолгойн орд газар бол Монголын ард түмний өмч, ирээдүйн баталгаа, иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлж, орд газрын 49хувийг 400 сая ам.доллараар худалдан зарах гэж байгаа бол Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Иймд энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас үнэн бодитой мэдээллийг ард түмэндээ өгөх шаардлагатай байна.

 

Асуулгын  хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье”  гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 22 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    10 цаг 2 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    10 цаг 7 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    10 цаг 17 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    10 цаг 27 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    10 цаг 54 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    11 цаг 21 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    11 цаг 59 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    12 цаг 15 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 40 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    12 цаг 44 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    13 цаг 25 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    13 цаг 32 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    15 цаг 2 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    15 цаг 7 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    15 цаг 14 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    15 цаг 55 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    16 цаг 17 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    16 цаг 25 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 35 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК