Ардчилсан нам VI их хурлаараа дүрмээ шинэчлэх талаар хэлэлцэж, зарим нэмэлт өөрчлөлтийг тусгахаар болсон. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.
Сэтгэгдэл (3)