Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх сарын 1-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргажээ

2016-12-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар өнөөдөр товч мэдээлэл хийлээ.

 

Тэрээр,

 

-Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч  гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Халаалтын системийг хэрхэн боловсронгуй болгох, хямд зардлаар дулаан үйлдвэрлэх ямар боломж байна судлаач гэсэн.  Энэ чиглэлээр шинэ бүтээл гаргаж, зохиогчийн эрх авсан хувь хүн, аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь тэдний санаачилга огт хэрэгжиж байгаагүй юм байна. Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана.

 

Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх  ажлыг зохион байгуулна.

 

Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая.

 

Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ.

 

Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

 

-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Утаагүй зуух нэлээдийг захиалаад үйлдвэрлүүлсэн байна. Захиалаад хийлгэсэн учраас тухайн аж ахуйн нэгжээс зуухыг худалдаж авахаас аргагүй. Харин цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь цахилгааны шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.184.203)
    Ĺĺlķkkķĺòoóòoìì99, 78778uuioiìù6ķĺ0pòpĺĺlĺĺķĺķķlķķk Jkkk
    2016 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.94)
    Залуу Ерөнхий сайд маань харин ганц зөв шийдвэр гаргажээ!! Үүнийгээ ажил болгож л үзээрэй дээ, хүү минь! Цаадуул чинь амьдрал дээр элдэв саад гацаа гаргана шүү!!! Айл өрхүүдэд кабель, розетка, халаагуур г.м. цахилгаан хэрэгслийг баталгаажуулахгүй бол галын аюул!!!!!!
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.41.1)
    Цахилгаан дамжуулах утасны даац болон розетка шнурынхээ бэхэлгээнд айл болгон шалгаж засч залруулахгуй бол гал тvймэр ихсэх вий.
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.191.139)
    Ийм энгийн юмыг эрт л хийх байж дээ
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Хэлүүлж хэлүүлж нэг юм ойлгох шив дээ овоодоо
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin (112.72.11.110)
    saihan medee bainaa manaih gehed gal tuldegguim dan tsahilguunaar halaadag bolohoor mungu ih gardag um aa shuniin tarifiig teglevel humuus durtai baih bolnoo.
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    19 цаг 20 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    21 цаг 30 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    21 цаг 37 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    21 цаг 47 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    23 цаг 13 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    23 цаг 36 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    23 цаг 59 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК