УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын санаачилсан уг хуулийн төслийг ЖДҮ эрхлэгчдэд дарамт учруулна гэж гишүүд үзэж шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Байнгын хороо Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байлаа. Тиймээс байнгын хорооны гаргасан дүгнэлтээр санал хураалт явуулав.
Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувийн саналаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаав. Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл (1)