зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Нарантуяа: Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна

2016-12-26
0
ЖИРГЭХ

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлыг талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байна гэсэн юм. Мөн Төрийн банкны асуудлаар МАН-ынхан улс төржиж байна гэв. 

 

 

Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Чингис, Самуурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар 580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд олгосон. Энэ гадаад бондоор маш их хэрэгцээгүй зүйл хийж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржсөн. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 гаруй хуудас дүгнэлт нууц байсныг өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүд авч танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт олгосон. Тэр төсөл хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон.

 

Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдэлийн сан байгуулсан байна. Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан. Энэ зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулсан.  Хувийн хэвшлийн компаниуд дунд МАН-ын гишүүдтэй холбоотой компани байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН-ын бүлэг шалгалтын дүнгийн 200 хуудас материалыг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж амалсан. Мөн түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуулийг хурдан шуурхай хэлэлцэж улстөрчдөөс хараат бус байх боломжоор хангахаар болсон. Энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцүүлнэ.” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсон. Миний бие хуулийн төслийг хамтарч боловсруулсан. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавьж мухарлах хэрэгтэй байгаа юм. Тус банк нь Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд өргөх том төслийг санхүүжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн том институц юм. Энэ институцыг бид улстөржүүлээд хаячихвал үнэ цэнэ нь буурна. Гадаад зах зээл дээр Хөгжлийн банкны бонд эрсдэлд орно. Тиймээс тус банкны үнэ цэнийг хамгаалж, үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллах боломжоор хангах нь зүйтэй. Бид өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкаар дамжуулж олгосон нийт зээлийн 54 хувийг Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд зарцуулсан. Ялангуяа эдийн засгаа солонгоруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан. Энэ бүгдийг хувийн сектор хийсэн. Хувийн салбараа дэмжих ажил орлоготой болгохын тулд бонд гаргасан. Үүнийг зүгээр л үр ашиггүй өр гэж нэг талаас нь тайлбарлах зохимжгүй. Тиймээс тоон дээр суурилж дүгнэлт гаргахыг хичээсэн. Яг өнөөдрийн байдлаар “Чингис” бондын 2,6 их наяд төгрөгийн зээл байна. Засгийн газар Хөгжлийн банкны шалгалтыг актыг нууцын зэрэглэлээс ил гаргасны дараа шалгалтын материалыг фейсбүүк дээр тавина. Төсөл хэрэгжүүлсэн компаниуд төсөвт өртгөө нэмэгдүүлсэн гэж буруутгах нь зохимжгүй. Зарим нэг алдаатай зүйл байгаа байх. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоогоод өөрсдийн шугамаар ажлаа хийдэг баймаар байна. Тэр болгоныг улстөржүүлж, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна гэж үзсэн. Тодруулбал, Хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжих Монгол Улсын хөгжлийн бодлого, урт хугацааны баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь нь байх юм бэ гэдгээ тодорхой тогтоож журам стандартаа тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Ингээгүйгээс болоод өнөөдөр ихэнх  зээл УИХ, Засгийн газар дээр яригдаж шийдэгддэг болсон.  Шинэчилсэн найруулгын хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэж үзсэн. Нэгдүгээрт, Хөгжлийн банкаар дамждаг төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэж төлөх нөхцөлтэй олгох зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь байх вэ гэдгийг тодорхой тогтоож, журам стандартыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээс болоод өнөөдөр ихэнх зээлүүд зөвхөн Засгийн газар, УИХ дээр яригдаж шийдэгддэг болсон учир энэ банкны өөрийнх нь бие даасан байдал алдагдчихаад байна. Тиймээс санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хуульдаа маш тодорхой зааж өгөөд, хэн тогтоохыг нь тодорхой хэлж өгөх нь чухал байна. Хоёрдугаарт, Хөгжлийн банк бие дааж ажиллах боломжийг олгож өгөхгүй бол бүх зүйлийг улс төрөөс хамааралтай санхүүжүүлэхээр хараат бус, бие дааж ажиллах чадваргүй болчихоод байна. Тийм чадвартай болгохын тулд эрх, үүргийг нь өргөн болгож өгөх хэрэгтэй. Үүнийг хуульд тусгасан байна. Тийм учраас бид энэ хуулийн дэмжиж байгаа. Мөн Хөгжлийн банкны удирдлагын хараат бус байдал. Өнөөдөр тус банкны ТУЗ-ийн есөн гишүүний зургааг Засгийн газраас томилж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ улс төрөөс хараат, тэр тусмаа Засгийн газар төрийн албан хаагчдаа тийш нь томилох нь утгагүй зүйл. Энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийг тавьдаг байх ёстой гэж хуулинд оруулж өгч байгаа. Олон нийтийн хараа хяналтыг сайжруулах үүднээс хараат бус ТУЗ-ийн гишүүн гэж гурван хүн ажилладаг. Тэрийг сонгодог утгаар нь хараат бус байх, аж ахуйн нэгжүүд, хувийн секторын төлөөллийг оролцуулдаг заалтыг оруулж өгөхгүй бол энэ Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна. Иймэрхүү үндсэн зарчмуудыг энэ хуульд суулгаж өгч байгаа. Энэ хуулийг АН-ын бүлэг дэмжлээ" гэв. 

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

 

-Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийнхэнд олгосон зарим зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан. Хэдэн аж ахуй нэгжийн зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан бэ. Ер нь Засгийн газар баталгаа гаргаад байх нь хэр оновчтой вэ?

 

З.Нарантуяа: Ажлын хэсгийн актан дээрх мэдээллээс хувийн хэвшлийнхний авсан хэдэн зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан тухай мэдэх боломжтой. Яг цээжээр хэлэх бололцоогүй байна. Ер нь АН-ын бүлэг улс орны эдийн засагт зайлшгүй хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар баталгаа гаргадаг байвал зохилтой гэсэн байр суурьтай байгаа. Одоо гаргасан байгаа Засгийн газрын баталгаа хуулийн дагуу юу, үгүй юу гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээс аваарай. Ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлээс удахгүй гарна. Засгийн газрын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Засгийн газрын баталгаа гаргаж олгосон зээл хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. 

 

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас гаргаж байгаа зээл, Засгийн газрын баталгаа хоёр ондоо. Засгийн газар хэд хэдэн компанийн зээлэнд баталгаа гаргасан гэж сонссон. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын зээлэнд баталгаа гаргасан байх жишээтэй. Засгийн газрын баталгаа Хөгжлийн банктай ямар нэг байдлаар холбоогүйгээр явна.

 

-Чуулган дээр яригдаж байсан 3,2 их наяд төгрөгийг энэ сараар тасалбар болгоно гэдэг ямар учиртай юм бэ. Зээлийн төлөлтийг АН-ын бүлэг шаардах уу. Эргээд төсвөөс төлөгдөх 3,2 их наядыг Сангийн яаманд авчирч байгаа юм байна гэж ойлгосон. Тэр тогтоолын төслийг дэмжиж байна уу. Хөгжлийн банк гаднаас 6 хувийн хүүтэй зээлсэн байхад Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкинд 4 хувийн хүүтэй байршуулсан байна. Яагаад ингэж байршуулсан юм бэ?

 

- УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ-аас батлахаар яригдаж буй тогтоолын төслийн нэгдүгээр заалтан дээр Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын хоорондох өглөг, авлагын тооцоог нийлүүлэхээр тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, засгийн газар өөрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр гаргасан бондын нийт дүн 2.6 их наяд хүрсэн. Энэ мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулж, дэд бүтэц, зам барих, үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхой төслүүдэд санхүүжилт хийсэн. Нөгөө талд Хөгжлийн банкны эх үүсвэрийг засгийн газар зээлэх замаар санхүүжүүлсэн төслүүд бий. Эдгээр төслүүдийн мөнгийг засгийн газар төсвөөс нөхөн төлөх хэлбэрээр өглөгөө барагдуулахаар зохиуцуулалт хийгдэх юм. Ингээд тооцохоор Хөгжлийн банк засгийн газарт 2.6 их наяд төгрөгийн өглөгтэй,  3.2  их наяд төгрөгийн авлагатай байгаа юм. Энэ хоёр байгууллага авлага, өглөгөө тооцоолж, блансаа цэвэрлэх зорилгоор УИХ-аас тогтоолын төсөл батлахаар ажиллаж байна гэсэн үг. 

 

-Тэгэхээр тогтоолын нэгдүгээр заалтыг танай бүлэг дэмжинэ гэсэн үг үү?

 

-Бондын эргэн төлөлтийг хэн хэн төлөх бэ гэдэг асуудал маш тодорхой байгаа. Нэгэнт төр өөрөө захиалаад дэд бүтцээ бариулж, станцуудаа бариулчихсан тохиолдолд төр төлөлтөө хийнэ. ААН-үүд эдгээр ажлуудыг  тендерт орж шалгарах замаар гүйцэтгэлээ хийгээд л явчихсан. Тэгэхээр 2.6 их наяд төгрөгийг ААН-үүд төлөхгүй. Төлөлтийг цэвэр засгийн газар хариуцах учраас  Хөгжлийн банкны бланс дээр байлгаад байх нь зохимжгүй гэж үзсэн. Учир нь, Хөгжлийн банкинд дахин эх үүсвэр хэрэгтэй. Цаашдаа санхүүжилтээ хийгээд явахад блансаа цэвэрлэх шаардлага үүсээд байгаа учраас тогтоолын нэгдүгээр заалтыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа. 

 

-Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөсөө 111 тэрбумын сан байгуулснаар чанаргүй зээлүүд хаагдана гэж ойлгох болох уу? 

 

-Бүх зээлүүдийг чанартай, чанаргүйгээр нь ангилж, төлөгдөх боломжгүй зээлүүдийг Хөгжлийн банк өөрийнхөө хөрөнгөөр сан байгуулж хаахаар ярьж байна. Үүний дагуу 111 тэрбум төгрөгийн сан байгуулаад нэр бүхий ААН-үүдийг чанаргүй зээлийг хаагаад явна. Тэгэхээр Хөгжлийн банкинд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тийм ч учраас УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Хөгжлий банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоол оруулж ирсэн гэж ойлгох хэрэгтэй. 

 

-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх санал орж ирсэн энэ талаар? 

 

 

-Анх нэг их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх санал орж ирсэн. Энэ тооцоон дээр АН-ын бүлэг ажиллаж, “500 тэрбум орчим төгрөг байхад болно” гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Яагаад гэхээр, сан байгуулах гээд буй 11 тэрбум төгрөгөн дотор  шаардлагагүй төслүүд ч байна. Нийт 17 компанийн 7 нь төрийнх. Төрийн өмчит компанийн өрийг төр барагдуулахаар нэг хармаанаасаа аваад, нөгөө хармаа руугаа хийж байгаа л хэлбэр. Тийм учраас  төрийн өмчит компаниуд дээр сан байгуулах хэрэг байна уу гэсэн байр сууринаас АН-ын бүлэг хандаж байна. 

 

-Төрийн өмчит компаниудын зээлүүдийг ямар зохицуулалтаар эргэн төлөлт хийлгэх боломжтой бэ?  

 

-ТЭЦ-4, МТЗ, МИАТ, ТОСК  зэрэг нэр бүхий зургаан төрийн өмчит компаниудад зарцуулсан санхүүжилтийн 90-95 хувь нь эргээд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тэгэхээр Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр эдгээр зээлийг даралгүйгээр тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. ТОСК л гэхэд Хөгжлийн банкны санхүүжилтээр барилгаа барьчихсан. Одоо барилгуудаа борлуулаад, зээлээ төлөх гарц байна. Гол нь энд зээлийг урт хугацааны ангилалд оруулахад сан байгуулах ямар ч шаардлага үүсэхгүй.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (103.229.120.53)
    АН-ынхан хулгай хийгээгүй юм бол та нарын тэр том хаус, том машинууд хаанаас ургаад гараад ирэв ээ, офшорт нуусан мөнгөнүүд чинь хаанаас гараад ирэв ээ, олон давхар байшин барьсан мөнгө чинь хаанаас гарав аа, өмхий луйварчин хулгайчуудын хийсэн ажил ил байхад энэ хуулийнхан юу хийгээд байдаг юм бэ, шоронд нь хийж бидний татварын мөнгийг буцааж хурааж аваач ээ
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.34.252)
    улирч байгаа онд манай улс төрийн хүрээнд өрнөсөн элдэв үйл явдлууд, улстөрчдийн үйл хөдлөл, үг яриаг шинжилж дэнсэлсний үндсэн дээр 2016 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө сонгуулийн үр дүнгээр улс төрийн хариуцлага хүлээж АН-ын даргаас огцорч байгаагаа мэдэгдсэн хэрнээ хэдэн сарын дараа хуучин сэнтийдээ эргэн заларсан Зандаахүүгийн Энхболдыг 2016 оны “Тэргүүн худалч улстөрч”-өөр нэрлэлээ.
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.34.252)
    хулгайч намаа хамгаалсан шулмас авгайг тогжгор зи.энхболдын нухдаг тогжгор шулмас байсан гэх юм?
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.21.100)
    ийм балай авгай бсан юумуу
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • ард (49.0.186.249)
    энэ авгайгаас ардын өмнөөс тэнд суусан үнэр үнэртэхгүй ба, ардчилалын эз гэж байхгүй болтой билээ, зээлийн дарамт ирсэн үү, ирсэн тэгээд юу гэх вэ, зохицуулах хороо гэдэг зувчуулах хороо байж дээ, хүний итгэлийг даахгүй нь дээ, ардчилалын хан энэ талаар ойлгодоггүй гэх үү хэ амеркууд нь заагаагүй юм байхдаа, эб -ээс асуу цаадах чинь хэлнэ, эрдэнэт шиг хэ
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.179.29.238)
    АН-ыг төр барьж байхад Санхүүгийн зохицуулах хороонд байснаа санаж байна уу. Улс орон хямралд орсны дараа НАРАНТУЯА авгай хашгирч яахав дээ. Чи намын эрх ашиг хамгаалахаас өөр юу ч хийх хүн биш за юу. Энэ улс орныг танай намын хулгайч нар хямралд оруулж дампууруулсан үнэн биз дээ. Авгай минь
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • нарантуяа (182.160.37.242)
    зикад нухуулаад хэвтэж байсан.
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Зика вирусын цагаан хоолой болсон авгай. Санхүүгийн зохицуулах хорооны дарга байх даа юугаа хийж байсан юм бол? Монгол Банкны Золжаргал цаасан мөнгө хэдэн тэрбумаар нь хэвлэж байхад юу хийж байв?
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.37.177)
    АН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. МАН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр..
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
    • Зочин
      сөнөсөн АН юу ч билээ пдээ
      2016 оны 12 сарын 26
  • ХАМГИЙН ГОЛЫГ НЬ БИЧЭЭГҮЙ БНА (202.72.245.206)
    ЗУРАГТААР ГАРЧ БАЙГААГАА МЭДЭЭД АЙМААР ПИАРДАХ ГЭЭД ГАРАМЖАА ГЭДЭГ АВГАЙ БИ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД СҮРХИЙ БАЙГАА ГЭЖ ШААСАН ЧИНЬ ЭНЭ ХҮҮХЭН БУЛХАЙГ НЬ БАРИМТТАЙГААР ИЛЧИЛЖ ГОЁ ЮМ БОЛСНЫГ БИЧЭЭГҮЙ БНА ШҮҮ
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.31.21)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.37.177)
    АН-ханы хулгайг ярихаар улс төржлөө гэнэ. 12 онд АН ялаад баахан МАН-ыг шоронд хийж алж байхад АНуусууд хутгаа ирлээд сүйд байлаа.
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.218.136)
    ene hunig zahiral bolgocheee
    2016 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    8 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    24 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    45 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    1 цаг 13 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    1 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    1 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    1 цаг 56 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    2 цаг 0 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    2 цаг 14 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    2 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2 цаг 21 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    2 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    2 цаг 27 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    3 цаг 13 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    3 цаг 14 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    3 цаг 36 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    3 цаг 50 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    4 цаг 19 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    4 цаг 54 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК