Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг долоо хоногоор хойшиллоо. Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг төслийг хэлэлцэх байсан.
Энэ талаар тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдан Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан" гэлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж буй юм.