УИХ-ын чуулганы ирэх оны анхны хуралдаан нэгдүгээр сарын 6-нд болно. Энэ хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ээлжит мэдээллээ хийнэ. Ерөнхий сайд энэ удаа "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийх юм байна.
Хүн амын хүнсэнд 13 төрлийн бүтээгдэхүүн зонхилдог байна. Энэ оны байдлаар улсын хэмжээнд жилд 179.4 мянган тонн мах, 134.7 мянган тонн сүү, 89.7 мянган тонн гурилан бүтээгдэхүүний хэрэгцээтэй гэсэн тооцоо гарчээ.
Сэтгэгдэл (7)