Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт болов

2016-12-29
0
ЖИРГЭХ

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Богд хааны ордон музейд болов.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, түүхч, судлаач эрдэмтдийн төлөөлөл, лам, хувраг, төр, шашны зүтгэлтнүүд оролцлоо.

 

Нээлтийн ёслолын өмнө Богд хаант Монгол Улсын сүлд дуулал “Зуун лангийн жороо луус” дуугаар уртын дууч Х.Бямбасүрэн, морин хуурч, СТА Алтанбат нар ая дууны мялаалга өргөв. Үүний дараа Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд анхдугаар Богд Өндөр гэгээний “Жанлавцогзол” номыг айлтгалаа. Энэ нь Монголын ард түмний заяа буянг тэгшилж, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайтад хурдаг ном юм.

 

“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “VIII Богд Жавзандамба хааны тухай зарим сэдвүүд” сэдвээр үг хэллээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ “105 жилийн өмнөх энэ өдөр энэ ордонд монголчуудын тусгаар тогтнолын төлөөх 200 гаруй жилийн тэмцлийн үр дүнг дэлхийд зарласан гайхалтай түүхэн хүний тухай бид эргэн дурсаж байна.

 

Шашны нөлөө бүхий удирдагчаас Монголын сүүлчийн эзэн хаан болж, энэ ард түмний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах их тэмцлийг манлайлсан тэр түүхт хүн бол ар халхын Жавзандамба хутагтын VIII дахь дүр Агваанлувсанчойжинямданзанванчүг хэмээх ер бусын урт нэртэй төвд эр юм. Халх монголчуудыг оюун санаааны хувьд нэгтгэх гол зорилгоор анх Жавзандамба хутагтын дүрийг Чингис хааны алтан ургаас тодруулсан боловч III Жавзандамба Ишдамбийнямаас эхлэн манжууд төвдөөс халхад залах болжээ.

 

Төвдөөс шашны тэргүүнээ залах нь халхын заншил болж тогтсон боловч III Богд Жавзандамба Ишдамбийням 15 настай, IV Богд Жавзандамба хутагт Лувсантүвдэнванчүг 38 настай, V Богд Жавзандамба хутагт Лувсанцүлтимжигмэд 26 настай, VI Богд Жавзандамба хутагт Лувсантүвдэнчойжижалцан 5,  VII Богд Жавзандамба хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц дөнгөж 19 настайдаа Монголд жанч халсаныг харахад тэд Монголд идээшиж чадсан гэж хэлэхэд бэрх.

 

Харин VIII Богд Жавзандамбыг монголчууд багаас нь монгол багш нараар хүмүүжүүлж, монгол хэл, ахуй соёлд сургаж монгол хүн болгож өсгөжээ. Иймээс тэрээр төвд гаралтай монгол хүн болж төлөвшиж, сүүлчийн эзэн хааны сэнтийд заларсан байна.

 

Богд хаан бол амьддаа хамгийн их шүтүүлж түүх бичлэгт хамгийн их хэлмэгдсэн төрийн зүтгэлтэн юм. Living Budda буюу амьд бурхан хэмээн зөвхөн халх Монгол төдийгүй Буриад, Өвөрмонгол, Хөх нуур, Шинжааны монголчууд, тэр ч бүү хэл, хойд мөсөн далайн эрэгт ч түүний суу алдар түгж, шүтээн болж байсан тухай Оссендевскийн номд өгүүлсэн байдаг.

 

Тэрээр Монголын хамгийн нөлөө бүхий шашны удирдагч байх төдий бус Чингис хааны үндэслэсэн Монголын алтан ургийн ноёдын барих ёстой хаан сэнтийг ч хамтад нь авч хүлээн зөвшөөрүүлж чадсан хүчирхэг удирдагч юм.

 

Гэвч түүнийг 1924 онд нас барсных нь дараагаас эхлэн коммунист түүх бичлэг ёсоор шинэ домог зохиогдож 70 гаруй жил түүх бичлэгт хамгийн их хараагдаж, үгүйсгэгдсэн үндэсний удирдагч болсон юм.  

 

Хоёр зуун жил газрын зураг дээр ор мөргүй байсны дараа дэлхийн улс төрийн газрын зурагт эргэн ирж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан гавьяа, агуу тэмцэл нь ХХ зууны монголчуудын хамтын хүчин зүтгэл, бүтээл юм.

 

1911 онд түүний удирдсан эрх чөлөөний төлөөх тэмцэл 1919 он гэхэд гадаадын цэргийн эрхтэнүүдэд дарагдаж, 1921 онд социалист хувьсгал болсны дараа ч албан ёсоор Монголын удирдагч, эзэн хаан хэвээр байсан, хувьсгалчдыг тэтгэн бойжуулж байсан удирдагч байв.

 

 Дэлхийн коммунизмийн түүхэнд эзэн хаан нь хувьсгалчдаа тэтгэн бойжуулж, өөрийн дэглэмдээ социализм импортлохыг хүлээн зөвшөөрсөн албан тамга дарж суусан, социалист хувьсгал хийгдсэний дараа ч хааны ширээгээ нэр хүндтэй залгамжилж байсан өөр эзэн хаад бараг байхгүй болов уу.

 

Түүний хувьд Монгол засаглалын ямар хэлбэртэй, нийгмийн ямар байгууламжтай, өөрөө эрх мэдэлтэй байх эсэхээс үл хамааран тусгаар улс байх ёстой гэсэн зарчим барьж байсан түүхэн удирдагч байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Богд хаан бол ХХ зууны монголын түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байлаа.

 

VIII Богд Жавзандамба шашны хамгийн нөлөө бүхий удирдагч, хэмжээгүй эрхт эзэн хааны хувиар ч шашны шинэчлэлийг эхлүүлж, хоцрогдож мансуурсан, харанхуй мухар сүсэг, нийгмийн баялгийг сорогч шашны давхаргын эсрэг тэмцэх түүхэн боломжтой байсан хэдий ч тэрээр үүнийгээ ашиглахыг хүсээгүй юм. Тэр өөрөө хамгийн баян, хамгийн олон хамжлагатай, мухар сүсгийг хамгийн амжилттай ашиглаж олны сэтгэлийг булааж чаддаг лам хэвээр түүхэнд үлдсэн юм.

 

Богд хаан бол Нармай Монголын үзлийг дэмжигч төдийгүй түүний амьд билгэдэл, оройн дээд шүтээн нь байлаа.

 

1945 оны VIII сарын эхээр маршал Х.Чойбалсанг Кремльд Сталин дуудаж уулзав. Уулзалтад Сталин санамсаргүй маягаар Гадаад болон Дотоод Монголын удирдагч болох Х.Чойбалсангийн төлөө хундага өргөсөн нь Японыг чөлөөлөх дайнд ЗХУ Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн учир тэрээр эх орондоо буцаж ирээд "Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” Японд дайн зарласан байна.

 

Цагаан хэрэмнээс Сибирь хүртэл монгол овогтой, бурханы шашинтнуудыг нэгтгэж, Нармай Монгол Улсыг байгуулах стратеги нь чухамдаа Богдын үед үндэслэгдсэн бөгөөд хожмын Монголын үе үеийн удирдагчдын үзэл санаа, үйл хэргийн гол чиглэл болж явсаар ХХ зууны дунд үед дэлхийн II дайны дараа л мөхжээ.

 

Богд хааныг нийгмийн шинэчлэгч байсан эсэхтэй маргах нь утгагүй юм.  Юуны өмнө түүний байгуулсан Засгийн газар Монголын түүхэнд орчин үеийн яамдын бүтэцтэй анхны Засгийн газар юм.

 

Өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гол яамдууд чухам Богдын Засгийн газарт л анх бий болж, өнөөдөр бид 105 жилийн ойг нь тэмдэглэж байна.  Мөн түүний санаачилгаар анхны иргэний сургуулиуд байгуулагдаж, парламентын хоёр танхим маягийн бүтэц бий болох эхлэл тавигдаж, холбоо харилцаа, технологи чөлөөтэй нэвтэрч байв.

 

Түүхийн сонин холбогдлоор ХХ зууны эхэнд Монгол, Төвд хоёр тусгаар тогтнолоо зарлаж, удирдлагадаа шашны тэргүүнүүдээ залжээ.

 

Монголчууд Богд Жавзандамбыг хаан ширээнд залсан бол, төвдүүд Далай ламын инститүцээ хэвээр хадгалжээ.

 

Зуун жил өнгөрөхөд Монгол бүрэн эрхт тусгаар улс болон хөгжиж, Төвд дэлхийн газрын зургаас арчигдаж алга болсон байна.  Богд хаан жижиг орны нээлттэй гадаад бодлогыг үндэслэж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс төрийн дэглэм үл харгалзан бүх орнуудтай харилцаа тогтоохоор түүний элч нар өдөр шөнөгүй сүлжилдэж, улс орондоо орчин үеийн холбоо харилцаа, технологи, төмөр зам нэвтрэхийг ч чөлөөтэй хүлээн зөвшөөрч байсан төдийгүй биечлэн үлгэрлэгч нэгэн байлаа. Зарим талаараа өнөөдрийн удирдагчдаас илүү эдийн засгийн нээлттэй бодлого явуулж байсны гэрч Ноён уул дахь “Монголор” алтны компанийн үйл ажиллагаа юм. Энэ бүхний үр дүнд Монголын тухай дэлхий мэдэж, судалж, хамтран ажиллаж энэ хэрээр хүлээн зөвшөөрөгдөж  тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан байдаг.

 

Харин Төвдийн Далай ламын инститүц Богдын эсрэг бодлогыг баримталж, нээлттэй биш хаалттай улс байхаар шийдэж хилээ хааж, иргэншлээс зугтах оролдлого хийж нам жим суухаар шийдэв. Дэлхийн хувьд Төвд нь хүн нэвтрэх аргагүй нууцлаг орон, төвдүүд л амьдрах хаалттай газар болон хувирч технологи, харилцаа холбоо орчин үеийн юм бүхнээс зугтахаар шийдэв. Тэнд зөвхөн нэг амьд бурхан, түүний үнэнч шүтлэгтнүүд л байх бодлого явуулжээ.

 

Харамсалтай нь өнөөдөр Төвд улс гэж байхгүй, Далай ламын инститүц өөрөө дэлхийгээр нэг хэсэж явдаг цуваа болж хувирчээ. Жижиг улс хаалттай байх, нээлттэй байхын ялгааг Богд хаан харуулж бас нотолж чадсан юм” гэлээ.

 

“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байна.

 

Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.

 

Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.

 

Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.

 

Богд хаан, Эх дагинын түүхийг өгүүлэх үзэсгэлэн ийнхүү үйл ажиллагаагаа эхэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    17 цаг 53 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    20 цаг 3 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    20 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    20 цаг 21 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    21 цаг 47 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    22 цаг 9 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    22 цаг 32 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    22 цаг 50 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    22 цаг 53 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    23 цаг 3 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК