Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
Ингэснээр Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдийг цахимаар өгдөг болж байгаа юм байна. Уг асуудалтай холбогдуулан хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулагдав. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж, ажлын хэсгийн гишүүдэд Н.Оюундарь, Л.Болд нар багтсан байна.